Х.Бээжин нь Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Нөхөрлөл уул уурхайн компанийн үйл ажиллагаанд эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн аж. Тиймээс “Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжинд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.6 буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэсэн зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч, Х.Бээжинг гэм буруутай эсэхийг 2021.03.24-ний өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн юм. Шүүхээс түүнд 2.2 жилийн хорих ял оноосон.
Тэгвэл Х.Бээжин өршөөлийн хуулиар суллагдсан байна. Тодруулбал, “Сайн байцгаана уу? Нүүр номын найзууд. Миний бие 2021 оны 3 сарын 24 нд болсон шүүх хурлаар 2.2 жилийн ял аван хар гэрт орж 108 хоног дээрээ өршөөлийн хуулиар суллагдан гарлаа.Намайг гүтгэж шоронд хийсэн хүмүүсийг эхнээс нь илчилнээ.Тэд цагдаа,прокурор ,шүүгчээр хамгаалуулдаг учир их том байдаг юм байна. Удахгүй тэднийг чинь бас илчлэх болно. Хууль засагладаг болохыг харуулнаа.” Хэмээн өөрийн цахим хуудсандаа хэд хэдэн бичлэгийн хамт байршуулсан байна.