Их Британийн “Great British Businesswoman Series” хөтөлбөрөөс 2021 оны санхүү, бизнесийн салбарын шилдэг долоон эмэгтэйг шалгаруулжээ. Тэгвэл тус эмэгтэйчүүдийн нэгээр тус улсын Засгийн газарт зөвлөхөөр ажилладаг монгол эмэгтэй Л.Дулмаазул багтжээ.


Тэрээр энэ тухай “Их Британийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” наадмын эцсийн шатанд шалгарч “Оны шилдэг санхүү, бизнесмэн эмэгтэй”-н нэгээр шалгарсанд баяртай байна. Маш олон авьяаслаг эмэгтэйчүүдийн дунд байгаа нь нэр төрийн хэрэг билээ” гэжээ.
Л.Дулмаазул нь Их Британийн санхүүгийн төв дүүрэгт Японы SMBC банкны Лондон салбарт банкираар 10 гаруй жил ажиллан, Европ, Дундад Ази, Орос, Казахстан, Туркменстан, Азербайжан зэрэг орнууудад хэрэгжиж буй томоохон төслүүдийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтыг хариуцан Тэрээр Прагийн Карлын их сургууль, Токиогийн Гадаад харилцааны их сургуулийг төгссөн. Мөн Оксфордын их сургуульд санхүүгийн бодлогын чиглэлээр магистраа хамгаалж, түүнийхээ дараа Оксфордын их сургуульд Executive MBA хамгаалжээ. Тэрээр 2021 оноос эхлэн Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт зөвлөхөөр ажиллаж эхэлсэн нэгэн аж.