‘Киви’ хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр өдгөө хоёр хүүхдийн ээж болсон. Түүний нөхрийг Г.Эрдэнэчулуун гэдэг бөгөөд уул уурхай, банк санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг, загварлаг нэгэн.

Эхнэрийнхээ “буян”-аар олонд танигдах болсон Г.Эрдэнэчулуун буюу Чука сошиал найзууддаа эрүүл хооллохыг зөвлөж “Чиний ирээдүйн эмч чинь онлайнаар шалгалтаа аргалж байгаа. Тиймээс өнөөдрөөс эрүүл хоол ид” гэжээ.
Сонирхуулахад, дуучин Ука нэгэн ярилцлагадаа “Нөхөр бид хоёрын амьдралд хандах хандлага төстэй болохоор ажил, амьдрал дээр үл ойлголцох зүйл гардаггүй. Би нөхрөөсөө эрч хүч авдаг. Ажил хэрэгч, ганцхан надад биш, бүх хүнд нээлттэй тусч хүн л дээ” хэмээн ханиа магтаж байжээ.
Түүний нөхөр нь, Укагийн сайн найз загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэгийн хамаатны залуу гэсэн шүү.