Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, монгол хүн бүрийн хуулиар хамгаалдагдсан хувь хүний нууц, аюулгүй байдалд заналхийлж болох гаднын оффшор компанийн асар их мөнгөн дүн бүхий хөрөнгө оруулалттай бизнесийг Монгол Улсын Засгийн газар, Харилцаа, холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын шууд дэмжлэгтэйгээр хэсэг бүлэг залуус оруулж ирснээ хэд хоногийн өмнө нийгмийг талцуулан, олныг бухимдуулан байж сүр дуулиантай хийсэн “Цахим үндэстэн-2021” шоугаараа дамжуулан ил тодоор зарлан тунхаглалаа.

Энэ бол маш ноцтой аюул гэдгийг бодвол Монгол Улсын тагнуул, хууль хүчний тусгай байгууллагууд анхааралдаа авсан байдаг биз гэдэгт итгэж байна. Өнөөдөр дэлхий даяар дижитал технологийн эринд шилжиж, түүний үр шимийг хүртэж байгаа нь үнэн. Гэхдээ энэ өндөр өртөгтэй цахим технологийн дэвшлээс учруулж болох сөрөг аюулаас улс орон, хүн амаа хамгаалах нь хамгаас чухал шүү гэдгийг НҮБ-аас танилцуулсан “Цахим хөгжлийн хамтын ажиллагааны даян дэлхийн хөтөлбөр” –төө онцгойлон анхааруулсан байдгийн цаад учрыг ард иргэд төдийлэн ухаарахгүй байх шиг байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шууд оролцоотой, магадгүй орчин цагийн маш том ЛУЙВАР байж болох “махинаац” –ыг тэдгээр бүлэг залуус хэрэгжүүлж байж болзошгүйг нийгэмд сэрэмжлүүлэн сануулахыг бид үүргээ гэж үзлээ.

Хардаж, сэжиглэх нь хүн бүрийн эрх. Тэр тусмаа эрх баригчдын үйлдэл, гаргаж буй шийдвэр, хэлсэн үг, алхсан алхам бүрийг ямагт сөрөг байр сууринаас харж, хардаж байх нь мэргэжлийн сэтгүүлч хүний зарчим байх ёстой. Яагаад гэвэл бид нийгмийн үнэнч “хоточ ноход” байх ёстой юм. Харин хардаж, сэжиглэж байна гээд хэн нэгнийг харлуулж, гүтгэж, харсан болгон руугаа дураараа “хуцаж”, “боргоод” байж болно гэсэн үг огт биш ээ. Нягтлан шалгаж , бас дахин шалгаж байж харьцангуй үнэн бодит мэдээлэлд хүрнэ ээ гэсэн үг.

Нэг: “…Монгол Улсад үүрэн телефоны 5 дахь операторын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “ОНДО” гэх компанид олголоо…” гэсэн мэдээг 2021 оны 1 сарын 20-нд Харилцаа, холбооны зохицуулах хороо, Харилцаа, холбоо, мэдээлэл технологийн газар, ЗГХМА-наас анх удаа нийтэд албан ёсоор зарлан мэдээлсэн байдаг юм. Жирийн уншигчид энэ мэдээг төдийлөн анзаараагүй байх л даа. Мэдээг бэлтгэж гаргасан субьектээсээ эхлээд анхаарал татаж байна.

Яагаад гэвэл үүрэн телефоны операторын үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөл лицензийг маш хатуу шалгуураар, тэндер зарлаж байж шалгаруулж, олгох журамтай, хуультай байдаг юм, манай улсад. Хууль, журмаараа бол энэ эрхийг олгох эсэхийг санал хурааж байж шийддэг УИХ, ЗГ , ХХЗХ, ХХМТГ, Олон нийтийн Зөвлөл гэсэн 5 субьекийг төлөөлсөн 5 хүн бий. Тэдний гурав нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХМТГ-ын дарга Обуна буюу Б. Болор-Эрдэнэ хатагтай, ХХЗХ-ны дарга, уяач Г.Чинзориг нар билээ. Үүнийг өгүүлэхийн учир нь Монгол Улсад өдгөө үйл ажиллагаа явуулдаг Мобиком, Скайтел, Жи-мобайль, Юнител гэсэн дөрвөн оператор компани дээр гэнэт л, хэнд ч мэдэгдэхгүйгээр, хэний ч мэдэхгүй “ОНДО” гэдэг нэртэй ёстой л шал ондоо “нөхөр” нэмэгдээд гараад ирсэн сонирхол татаад байгаад юм. Монголын харилцаа холбооны зах зээл дээр ийм олон оператор компани ажиллах орон зай, багтаамж байхгүй. Ганц жишээ дурдахад л 125 сая хүнтэй Японд гэхэд үүрэн холбооны З- хан оператор компани байдаг юм. Гэтэл Монголын 3.2 сая хүнд 5 оператор компани гэдэг дэндүү элбэгдсэн тоо төдийгүй, “Жаран ямаанд 100 ухна” гэдэг шиг жинхэнэ хөгийн зохицуулалт болсон нь харагдаад байгаа биз. Дээр нь нэмэхэд 123 жилийн түүхтэй, Монголын харилцаа холбооны үндэс суурийг тавьсан МЦХ ТӨХК-д ийм эрх олголгүй өнөөг хүртэл гүрийсэн эрх мэдэлтнүүд яагаад гэнэт ийм үл таних, үл мэдэх “этгээдэд” ногоон гэрлээр эрх олгосон байх уу? гэдэг асуулт ямар ч сэтгүүлчийн сонирхлыг татна биз дээ! Тодорхой хүмүүсийн энэ үйлдэл нь ХАРДАХ эхний эрхийг минь чухам нээж өгч байна.

ЯАГААД!!!

Хоёр: Тусгай зөвшөөрөл авах үедээ байгуулагдсан “ОНДО” гэгч энэ компани хаанаас гараад ирснийг ухаад үзэхээр 2017 онд байгуулагдаад 2018 онд эзэмшигч нь өөрчлөгдөж, интернэт үйлчилгээ үзүүлэх “Б” ангилалын зөвшөөрөл авсан “ Ай эн мобайл нэтворк” гэгч хувийн компани болоод явчихдаг юм. Түүнээс гадна зарим бичиг баримт дээр болохоор “Супернэт” ХХК гэгддэг ч юм байна. Өөрөөр хэлбэл гурван өөр нэртэй компани аж. Ийм байж болдог эсэхийг мэдэхгүй юм байна. Гурван нэртэй байх нь дүүрч гэхэд 4G технологи дээр үндэслэсэн тоног төхөөрөмжтэй “Б” лицензтэй энэ компани Монголд 5G үйлчилгээг нэвтрүүлэх төслийг, “А” лицензтэй нь (үүрэн телефоны ярианы оператор эрх) ямар ч тэндергүйгээр, аварга “ах” нарынхаа өмнүүр дайраад авчихдаг нь ардаа санхүү, улс төрийн асар том дэмжлэгтэй болохыг ямар ч тэнэгт ойлгуулдаг юм байгаа биз дээ. 5G технологийн платформ Монголд байдаггүйг бодолцоод үзэхэд ч маш хачирхалтай санагдахгүй байна гэж үү? Маш өндөр өртөгтэй энэ төслийг хэрэгжүүлэх тийм санхүүгийн чадал, нөөц боломж “ОНДО” –ХХК буюу “Ай эн Мобайл нэтворк” хэмээх ХХК-д бий юү гэдэг эргэлзээ тэгэхээр хэнд ч төрнө өө дөө! Яагаад гэхээр жил бүр хэдэн арван тэрбум төгрөгөөр технологийн шинэчлэлээ хийдэг “Мобиком”, “Юнител” гэсэн аваргуудад 5G үйлчилгээг нэвтрүүлэх санаа байвч, одоохондоо сачий нь дутаад байдаг гэдгийг бод! Тэгвэл “ОНДО” –д тийм том санхүүгийн боломж хаанаас бий болсон байх уу? Эндээс ХАРДАХ хоёр дахь эрх минь нээгдэж байгаа юм. ХААНААС…?

Гурав: 2021 оны зургаадугаар сарын 7 –ны өдөр ганцхан IKON.mn сайт дээр ( Ерөнхий сайдын хэвлэлийн бие төлөөлөгчийн эзэмшлийн сайт) “Райнос Инвестмент ҮЦХ” ХХК болон “Өлзий энд Ко Капитал ҮЦХ” ХХК хамтран 2.2 сая ам.долларын хөрвөх бонд босголоо гэсэн мэдээ гарсан юм. Яг энэ мэдээ гарахаас дөрвөн өдрийн өмнө БНСУ –ын хуулийн этгээд болох “ Райнос эссет менежмент” компани Монголд салбараа нээсэн байдаг. Эдгээр үйл явдлуудын зурган дээрээс “ОНДО”, “Супернэт”, “Ай эн Мобайл нэтворк” хэмээх үл ойлгогдох компанийн эзэн нь монголчууд гар утасны апп дээрээсээ зээл авч болно гэдэг “ПИАР”-аар хөл дээрээ боссон Лэнд.мн –ийн санаачлагч Ч.Анар хэмээгч залуу болохыг мэдэж авлаа.

Энэ залуу мэдээлэл технологийн салбарт үнэхээр онцгой, авьяаслаг нэгэн гэдгийг мэдэх юм. Түүний ажлын туршлагаас нь харахад дэлхийн хэмжээний мэргэжилтэн гэдэг нь хэнд ч мэдэгддэг. Монголын залуу үеийнхний яах аргагүй манлайд яваа нэгэн мөн л дөө. Эндээс нэлээд зүйл тодорхой харагдаж байгаа юм. Юу гэхээр Лэнд.мн-ийн толгой компани болох “Анд системс” ХХК гэж бий. Түүний захирал нь Ч. Анар. 2019 онд дээр дурдсан БНСУ –ын “ Райнос эссет менежмент”Ко.ЛТД -тэй “Анд системс” нь 10 тэрбум төгрөгийн санхүүгийн бондын санамж бичиг байгуулсан байдаг юм. “Анд системс” –ийн толгой компани нь Ч. Анарын үүсгэн байгуулсан “Анд глобаль” групп болохыг хүсвэл хэн ч төвөггүй мэдэж болно. Эндээс хөвөрдөөд Монголд үүрэн телефоны операторын тусгай зөвшөөрлийг авсан “ОНДО” ХХК нь “Анд глобаль” групп, Сингапурт 2021 оны хоёрдугаар сарын 2-нд байгуулагдсан (үүрэн операторын тусгай эрх авснаасаа хойш нэг сарын дараа ) “ Garneton PTE” LTD хэмээх хоёр эзэмшигчтэй болохыг олж мэдлээ. Ёстой толгой эргэм сүлжээ бүхий зохион байгуулсан бүтэц байгаа биз. Жирийн иргэн мэдэхийн эцэсгүй, мэдээд ч учрыг нь олохын аргагүй юм. “ Garneton PTE” LTD-г Ч.Анар БНСУ-ын “Райнос эссет менежмент” компанийн хөрөнгө оруулалтайгаар хамтран байгуулсан байдаг юм байна. Хамгийн ноцтой нь энэ бол Сингапурт байгуулсан оффшор компани аж.

Тэгэхээр “ОНДО” ХХК-ийн гарааны хөрөнгө оруулалт, асар өндөр өртөгтэй “А”тусгай зөвшөөрлийн хураамж болох 600 сая төгрөгийн гарал үүсэл нь энэ оффшор компаниас эхтэй байжээ. Сингапур дахь оффшор компаниудын нэрсийн жагсаалт дотор “Рэйнос инвестмент фонд” хэмээх хувийн хөрөнгө оруулалттай сангийн талаарх мэдээлэл дурайж байна билээ.

“Анд глобаль” групп, БНСУ-ын “Райнос эссет менежмент” хоёрын хамтарсан охин компаниуд болох “Райнос Инвестмент ҮЦХ” ХХК болон “Өлзий энд Ко Капитал ҮЦХ” ХХК нь 2021 оны зургаадугаар сард энэ оффшор хөрөнгө оруулалтын сантай хамтран “Голомт” банкаар дамжуулан 2.2 сая ам. доллар босгосныг дээр дурдсан. Ердөө нэг жил хүрэхгүйн хугацаанд бүх ажил ингэж гэрлийн хурдаар бүтэж байсныг санах, мэдэх хүн Монголд байдаг болов уу?

Мань нөхдүүдийн энэ шуурхай ажиллагааны процессоос Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй олон дүрэм, журам, хууль зөрчсөн олон тохилдол анзаарагддаг юм.

Тэд тэндер зарлалгүй, ямар ч шалгаруулалтгүйгээр 5G төслийг хэрэгжүүлэх эрхийг олж авсан нь маш ноцтой зөрчил. Эндээс авлигын төдийгүй хэн нэгэн албан тушаал, эрх мэдлээ бизнест давуу эрх болгон ашигласан байж болох гэмт хэргийн бүрэлдэхүүн шинж тод харагдаж байна. Үүрэн телефоны ярианы зөвшөөрөл авахаасаа хагас жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж, бараа бүтээгдэхүүн буюу 95…тай дугааруудаа борлуулж, худалдаанд гаргасан нь яалт ч үгүй бас л хууль зөрчсөн болохыг нь илтгэж байна. “ОНДО“ брэндийн сурталчлахдаа шударга өрсөлдөөний хуулийг зөрчиж, бусад үүрэн телефоны операторуудын хэрэглэгчдийг өөртөө татахыг эрмэлзсэн байдаг. Тэд яаж ингэж чөлөөтэй, дураараа ажиллаж байв. Тэдэнд хэн нэгэн ийм боломж олгохгүйгээр яагаад ч ийм “эрх чөлөөтэй” ажиллах нөхцөл Монголд үгүй шүү дээ.

“Цахим үндэстэн-2021” шоуны өмнөхөн Монгол Улсын бүх яамдын барилгын орой дээр ганцхан өдрийн дотор баахан антенн босгосон нь “ОНДО” ХХК-ийнх байлаа. Арай л дураараа биш үү? Тэгээд ч яамд, төрийн байгууллагуудын барилга, оффисын орой дээр дахин дамжуулах станцын антенн байрлуулах хориотой биш бил үү? Нөгөө Харилцаа, холбооны зохицуулах хороо энэ бүх зөрчил дээр яагаад нүдээ тас аньчихсан юм бэ? Г. Чинзориг дарга яг энэ үед таг “сохорчихсон” нь сонирхолтой санагдахгүй байна гэж үү? Эндээс удаах ХАРДАХ эрх үүдэн гарч байгаа юм.

ЯАГААД!!!

Дөрөв: 2021 оны есдүгээр сарын 17-19 өдрүүдэд ХХМТГ-аас зохион байгуулсан дуулиант “Цахим үндэстэн-2021” шоуны нээлтэд өөрийнхөө Засгийн газраас гаргасан онцгой нөхцөл байдлын үед мөрдөх дэглэм журам, Ковидын хуулийг зөрчин байж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш баяр баясгалантайгаар сарнай цэцгээр гоёод явж очсон. Яагаад? Монголын харилцаа холбооны систем байгуулагдсны 100 жилийн ойд Ерөнхий сайдын хувиар оролцох нь зүйн хэрэг хэмээн ярьж байна билээ. Тэгвэл яагаад Монголын цагдаагийн байгууллагын 100 жилийн ойд хүрэлцэн очоогүй юм бэ? Яагаад шил шилээ даран тэмдэглэсэн багш, эмч нарын ойн баярт энэ удаагийнх шигээ гоёод очиж болоогүй юм бэ?

Яагаад?

Тэгвэл яг үнэндээ “Цахим үндэстэн -2021” арга хэмжээ нь МҮЦХ-ны байгууллагын 100 жилийн ойд зориулсан шоу биш байсанд хамаг учир байгаа юм. Ерөнхий сайд маань ерөөсөө л “ОНДО” ХХК-нд Монголын үүрэн телефоны 5 дахь оператор компани болсонд нь баяр хүргэхээр явж очсон байна шүү дээ. Энэ бол эртнээс бэлтгэсэн том баяр болох байж. Шатахууны гэрээ хэлэлцээрт ОХУ руу явах албан хаагчдынхаа замын зардлыг дийлэхгүй байсан Ерөнхий сайд баянаа барьж дийлэхгүй мөнгө цацан байж тэр шоунд оролцсон нь ямар учиртай байв аа! Хардах өнцөг мөн үү, энэ кэйс. Энэ гурван өдөр үнэхээр Ч.Анар нарын “даам” гарсан залуусын багийн баяр байсан юм. Илт анзаарагдаж байсан шүү дээ. “ОНДО” –гийн залуус “Бидний ард хэн байдаг юм бэ гэдгийг байнга хардаж сэрдэж ярьдаг юм. Ёстой хэн ч байхгүй. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй, түүний “Алсын хараа-2050” хөтөлбөртэй нь нягт холбоотой, бидний ажил туйлын нягт холбогдсон” хэмээн танилцуулгадаа тодорхой бичсэн байснаас харахад Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ энэ бүх гялс, манс “амжилт”-ынх нь шалтгаан, нууц “ноён” нь байсан байх хардлага лав төрж байгаагаа үгүйсгэж үл чадна. Тийм бол, гол эздэд баяраа тэмдэглэх нь чухал болохоос цар тахал огт падийлгүй байх нь аргагүй шүү дээ. “ОНДО” –ийн ард одоо Ч.Анартай хамт түүнийг халхлах гол халхавч нь болж, Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, “Монгол НД” ТВ-тэйгээ хамт, ХХМТГ-ын дарга Б. Болор-Эрдэнэ, намаас намын өвөрт дамжин, банк санхүүгийн бүхий л заваан бохир бүхэнтэй хутгалдаж явдаг болсон Амундарь гэх төсөл, тэндерийн шалгарсан манлай “дээрэмчин”, зартай луйварчин гэгдэх “Блүүмбэрг”-ийн тодотголтой Э.Долгион нарын “содон” залуус байгаа нь тодорхой харагдлаа шүү дээ. Чадалтай бол чадалтай, мэдлэг боловсролтой бол боловсролтой Ч.Номин, Болор-Эрдэнэ нарын залуучууд л хайран юм даа. Ч.Анар Монголын үүрэн телефоны оператор эрхээс гадна, 5G технологийг хэрэгжүүлэх төслийг гартаа оруулчихлаа. Түүний дараагийн зорилтот алхам нь одоо юу байх вэ гэдэг тов тодорхой юм.

Тэр нэн даруй Ардын Ганхуяг, Сити группийн Мөнхжин нарын адил “КОЙН”-ы бизнес рүү хөл тавих гэж байна. Тэр өөрт олдсон “түүз” хөзрөө тэднийг бут ниргэхэд ашиглах болно. Энэ бол гарцаагүй хийх алхам байх болно. Яагаад гэвэл хэнд ч баримт үлдээхгүй, хуулийн хариуцлага хүлээхгүйгээр богино хугацаанд асар их мөнгө босгох боломж бол “КОЙН”-ны луйвар. Эцсийн эцэст түүний энэ хамгийн бохир аргаар хийж буй “махинаац—ынх нь золиосоор эдүгээ дагалдан далдагнаж буй залуучуудаас гадна Монголын иргэд болж хоцорно.

Энэ хүнд үед Л.Оюун-Эрдэнэд маш их мөнгө хэрэгтэй байгаа. Тэгээд ч мань хүн асар шуналтай бололтой. Түүний энэ хязгааргүй шуналыг ингэж аймшигтайгаар сэтгэж бодож, төлөвлөж, хийж чаддаг Ч.Анар шиг залуус ашиглах болно. Ашиглаад эхэлснийг нь ч харж байна. Л.Оюун-Эрдэнэ өөрөө түүний хамгийн том золиос болж үлдэнэ. Өнөөдөр хэдхэн өдрийн дотор хэдэн тэрбумаар нь мөнгө босгож буйгаа дээр дурдсан залуус цаг ямагт сурталчилж, рекламдаж , иргэдийг олноор энэ луйврын бизнестээ татан оролцуулж байгаа шүү дээ. Энэ луйврыг иргэд хэзээ ч ойлгохгүй, хохирсон хойноо ч хэрхэн луйвардуулснаа мэдэхгүй хэвээрээ хоцорно. Яг өнөөдөр монголчууд хэдэн зуун мянгаараа хууртагдаж байгааг тэд анзаарч л байгаа шүү дээ. “ОНДО” аль хэдийнэ эхэлчихжээ.

“Манайхаас та хэдэн мянган төгрөгөөр дата нэгж авна бид танд тэдэн мянган койны эрх олгоно” гэсэн маш зальтай маркетинг хаа сайгүй хийж байгаа. Иргэдэд мэдээж энэ нь чихэр шиг санал сонсогдоно. Харамсалтай нь цонхны цаанаас долооно гэдгээ тэд мэдэхгүй. Үүнийг тайлбарлавал нүсэр болох учир дараагийн цувралд тодорхой өгүүлэх болно. Яваандаа ийм аргаар банк, санхүү, даатгал гээд бүгдийг гартаа оруулах нь эдгээр залуусын эцсийн зорилго. Үүнийг “америк маягийн луйвар” гэж дэлхий даяар мэддэг болсон шүү дээ.

Монголд энэ луйврыг “харвардынхан” оруулж ирж байгаа юм байна. Хамгийн аюултай нь тэдний гарт Монголын бүх иргэдийн биометр, дата мэдээллүүд очно гэсэн үг. Хэнд энэ мэдээлэл очно, тэр бүгдийг хянаж зохицуулах эрхтэй болно. Хүсвэл иргэн Доржийг ямар хоол идэж уухыг ч зааж, зохицуулдаг болно гэсэн үг. Засгийн газарт, тухайлбал Л.Оюун-Эрдэнэд ийм хэмжээний ЛУЙВАР –ыг төсөөлж, багцаалж чадахаас өөрөөр хийж, хэрэгжүүлж чадах тархины чадал, багтаамж байхгүй л дээ. Тиймээс л түүнийг жинхэнэ “гавал” толгойтнууд ашиглаад эцэст нь золиослох болно. Дижитал технологийн хувьсгал Монголд хэрэгтэй юу гэвэл туйлын хэрэгтэй. Харин ийм шударга бус, хууль бус арга замаар гараагаа хийж байгаа бол буруудана даа ОЮУК, ОБУНА хоёр минь ээ!

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо