Бурхны төгс бүтээл болж төрнө гэдэг баргийн хүнд олдох азтай тохиол биш ээ. Эх орондоо ирээд удаагүй байхдаа өнөө “Zara” чинь гээд хэл ам дагуулснаар шинэ залуу жүжигчин А.Бадамлянхуа олны танил болох замд амархан хүрэв.

“Zara” нэрээсээ илүү “Cool Аав”, “Огтлолцол” кинонд дүр бүтээснээр сайн мэдэх биз. Тэрээр Канад улсын Ванкувер хотод телевиз киноны жүжигчин мэргэжлээр төгсжээ. Дээрээс нь англи, испани хэлийг төгс эзэмшсэн гэж байгаа. Өдгөө 24 настай тэрээр жүжигчин болох хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж 12 настайдаа АНУ-ыг зорьсон гэдэг.

Өндөг шиг өөгүй үзэсгэлэнтэй, жүжиглэх ур чадвартай, орчин цагийн хүсэмжит секси дүр төрхтэй түүнд харц унагах эрчүүд ар араасаа хөвөрсөөр байдаг гэх.

 

Гэвч А.Бадамлянхуа Ванкувер хотын “Vancouver film school” сургуульд киноны нүүр хувиргалтын чиглэлээр суралцаж, ажилладаг найз залуутай гэнэ.