Навчис шаргалтсаар 10-р сар эхэллээ. Уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэж ордуудын 10-р сарын зурхайг хүргэж байна.

Хонь

Энэ сарын эхээр хэт бөөрөнхий, шийдвэр гаргахгүй удвал таагүй зүйл тохиолдож болзошгүй гэдгийг одод анхааруулж байна. Тодорхойгүй бэрхшээлээс болж сэтгэл санаа хямарч, хэт ядарч мэднэ. Хэт ядрах, сэтгэлийн хямралд орох нь эрүүл мэндийг муутгах магадлалтай байна. Гэр бүлдээ илүү цаг зарцуул. Хайртай хүмүүсдээ өөрийнхөө талаар эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэх тал дээр их хичээ. Сарын дунд үед өвөрмөц сонирхолтой хүнтэй уулзаж, танилцах магадлалтай. Хариуцлагатай бөгөөд буурь суурьтай хүмүүстэй хамт цагийг өнгөрөөвөл нэг нэгнийхээ зорилго, зорилтыг биелүүлэхэд бие биендээ туслах болно. Од эрхсийн нөлөөгөөр таны төрөлхийн эвсэг, нийтэч чанар нэмэгдэнэ. Хайр сэтгэлийн хувьд ч тааламжтай байх болно. Гэр бүлийн харилцаанд гарах бага зэрэг асуудлыг дэвэргэх хэрэггүй. Сарын сүүл рүү биеийн хүчний их ажлаа түр ч болов хойшлуул. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ч түр амсхийж амар. Аз сорьсон санхүүгийн үйлдэл хийхээс татгалз. Ачаалал ихтэй байвал танихгүй, сэжиг бүхий хүмүүсээс зайлсхий. Таны эрч хүч дүүрэн байх ч анхаарал болгоомж илүү хэрэгтэй болно. Шинэ мэдээлэл хайх, ивээн тэтгэгчид, нөлөө бүхий хүмүүстэй уулзахад таатай. Өр зээл нэхэгдэх асуудал гарвал аль болох яаралтай зохицуул.

Үхэр

Сарын эхээр хувийн амьдрал анхаарал татна. Та биеэ нууцлаг авч явж, шударга харилцаанаас зайлсхийж байвал хайртай хүн тань сэжиглэх болно. Хамт ажиллагсдаа хэт итгэх хэрэггүй. Мөн хамт ажиллагсдадаа бүү гомдол мэдүүл. Бие өвдөж болзошгүй. Настай хүмүүс үе мөчний өвчнөөс сэрэмжил. Биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хийлгэ. Аливаа хүнд ажлаас зайлсхий. Архи дарснаас хол бай. Энэ сарын дунд үед гэнэтийн үйл явдал таны төлөвлөгөөг өөрчилж, зарим ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулна. Эмх цэгц, зарчимч байдлаар төлөвлөгөөнийхөө дагуу ажилла. Азад тэгтлээ итгэх хэрэггүй. Далд нууц явуулгад автан буруу шийдвэр гаргах магадлалтай. Хариу үйлдлээ урьдаар сайтар бод. Гэр бүлийн амар тайван байдал ажлын ачаалал, эргэлзээг мартахад тусална. Хүнд үед дотны хүмүүс тань л дэмжлэг үзүүлнэ гэдгийг бүү март. Сарын сүүл рүү сэтгэл санаа зовоох асуудлууд ар араасаа гарч ирнэ. Энэ нь таны ажил төрөл төдийгүй эрүүл мэндэд хор хохирол учруулна. Эрүүл мэндээ анхаар. Зүрх судасны үйл ажиллагаатай холбоотой өвчлөл үүсэх магадлалтай. Мөн элдэв төрлийн үрэвсэлт өвчин тусах магадлал өндөр байна. Цаг агаарын байдалд сайн тохируулж хувцсаа сонго. Бусдын өдөөн хатгалтанд бүү авт. Ажил хэргийн харилцаанд сэжиг бүхий хүмүүсээс зугтахыг хичээ. Сэтгэл хөдлөл ихсэх үеийн цочир түрэмгий байдалдаа тэвчээртэй ханд. Залуу хосуудын харилцааны бат бөх болон үнэнч хувиралтгүй эсэхийг шалгах сорилт тулгарна. Гэр бүлийн дулаан уур амьсгалын шалтгаан нь та бөгөөд өөрийн бодол санаагаа шударга байдлаар илэрхийл. Зарим хүмүүс сонирхолтой үл ойлгом хэн нэгэнтэй учирна. Харин одоохондоо хэт дотносохоос болгоомжил.

Ихэр

Энэ сарын эхээр ажил хэрэгтээ тэвчээртэй, ухаалаг хандахгүй бол хамтын ажиллагааны хэлхээ холбоог алдаж болно. Хэрвээ ажлаа солих эсвэл амьдардаг газраа өөрчлөх бол үүнийг болгоомжтой хийх хэрэгтэй. Хэсэг хугацаанд эрсдэлтэй ээдрээтэй асуудлаас хол бай. Хөрөнгө оруулах нь эрсдэлтэй тул эргэж судал. Гэр бүлийн асуудлууд хувирамтгай байна. Сарын дунд үед гоё үгэнд хууртаж луйварчдын золиос болох магадлалтай. Хялбараар мөнгө олох бодолд бүү авт. Танд таагүй зүйл тохиолдож болзошгүйг од эрхсийн байрлал харуулж байгаа учраас үг хэлээ цэгнэж согтууруулах төрлийн ундаанаас хол байхыг хичээгээрэй. Харшил үүсгэх хоол хүнс хэрэглэхээс зайлсхий. Та энэ үед хэрэгцээтэй мөнгөө сурсан ажлаараа хангалттай олж чадна. Гэхдээ орлого зарлагаа хяна. Мөн ажлаа хөнгөлж чадах техник технологийн дэвшлийг хэрэгжүүлэхийг хичээ. Олон хүмүүс дайчин шургуу байдлаараа бусдын хүндэтгэл хүлээнэ. Сарын сүүлээр од эрхэс найз нөхдийн болон ажил хэргийн холбоог сорино. Гэр бүлийн хүнтэйгээ үл ойлголцох байдал үүсч болно. Хайрын асуудал илүү ээдрээтэй, шийдэхэд хэцүү болж ирнэ. Сайн унтаж амар. Хурц амттай, өөх тостой хоолноос зайлсхий. Өөрийгөө дөвийлгөх байдлаа дарж чадвал, авьяас чадвараа бусдад харуулах боломж нээгдэж магадгүй.

Мэлхий

Энэ сарын эхэн үед өөртөө өндөр шаардлага тавьдаг залуу хүмүүст муугүй урлаг, улс төрийн зүтгэлтэн болох боломж гарна. Олон нийтэд өөрийн ололт амжилтаа зөв танилцуулбал нэр алдарт хүрнэ. Хайр сэтгэлийн харилцаа таагүй болж, хоорондоо татагдах нь багасаж магадгүй. Өөртөө итгэлтэй байхын тулд гэр бүл тань танд үргэлж тусалж найдвартай ар тал болно гэдгийг мэдэж байх шаардлагатай. Сарын дунд үед олны үйл ажиллагаанд оролцож сэтгэл тааламжтай ханамжтай байх нь эрүүл мэндэд сайн байна. Өр зээл тавихын эсрэг байгаарай. Нэмэлт орлого олох суваг нээхгүй бол та цалингаас цалингийн хооронд амьдарсаар байх болно. Хийж буй ажлаасаа сонирхол буурах, хангалттай урам зориггүй болж уйтгарлах хандлага ажиглагдана. Ойр дотны хүний эелдэг биш зан таны сэтгэлд сэв суулгаж магадгүй. Хайр сэтгэлийн ойлгомжгүй харилцаанд хүлцэнгүйгээр бууж өгч болохгүй. Хайртай хүнээ гомдоовол ахин харилцаа сэргэхгүй байж мэднэ. Сарын сүүл үе эрүүл мэндээ анхаарах цаг. Биеэ эрүүлжүүлэх зөв арга хэмжээ авч эхлэхэд тохиромжтой үе. Үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө мөнгөө зарцуулахаас бүү татгалз. Цахим хэрэглээ, буруу зуршлаас аль болох хол байлгах арга ол. Санхүүгийн хувийн зохион байгуулалтаа сайжруул. Бусдын нөлөөнд автан, эргэлзэх магадлал байгаа тул танд дотны хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй байна. Ажил төрөл, бизнестэй холбоотой ажлын санал ирнэ. Таны авьяас ур чадварт тохирсон боломжууд гарч ирнэ.

Арслан

Энэ сарын эхэн үед гэр бүлтэйгээ ойр байж, дотны хүмүүстээ анхаарал тавь. Үр хүүхэддээ ямар нэг дарамт үзүүлж болохгүй. Олон зүйлийг өөрийнхөө төлөө гэж хийх урьдын үзэл бодлоосоо татгалзах хэрэгтэй болохыг од эрхэс зөвлөж байна. Од эрхсийн таагүй байрлал санхүүгийн хүндрэл учрах, гэнэтийн тооцоолоогүй зарлага гарахыг зөгнөж байна. Таагүй нөхцөл байдлаас зайлсхий. Сарын дунд үед хамтын ажиллагааны бичиг баримтандаа хяналт тавихгүй бол алдагдалд ороход бэлэн байна. Гэрээ хэлэлцээр хийх гэж буй бол танаас маш олон зүйл дээр ихээхэн анхаарахыг шаардах болно. Худалдаа хийх, эд зүйл худалдан авахаас аль болох зайлсхий. Бусдад хэт шүүмжлэмтгий, шаардлагатай хандах хэрэггүй. Тодорхойгүй байдал үүссэн ч бүх хүн, бүх юмыг бүү хардаж сэжиглэ. Сарын сүүл рүү түншүүд болон найз нөхөдтэйгөө харьцах харилцаанд ахиц дэвшил гарна. Гэхдээ хов живийн чанартай мэдээлэл их ирнэ. Урьдын туссан өвчин хүндрэхгүй ч дахиж сэдэрч болзошгүй. Амралт ажлыг зөв хослуулж чадвал сайн. Эрүүл мэндээ сайжруулах, хорт зуршлаасаа салахад тохиромжтой цаг үе. Ганц бие хүмүүс хүнтэй танилцах магадлал өндөр байна. Энэ харилцаа цаашдаа гүнзгийрч магадгүй бололтой.

Охин

Энэ сарын эхээр таны хүрсэн амжилт хэн нэгний атаархал, уур уцаарыг хүргэнэ. Элдэв маргаанд оролцох хэрэггүй. Санаандгүй байдлаар буруутан болж мэднэ. Эрүүл мэндээрээ дэнчин тавих зүйлд оролцох хэрэггүй. Судалгаа шинжилгээний ажил танд жинхэнэ сэтгэл ханамж авчрах бололтой. Мөн бичиг баримт бүрдүүлэх, шүүхэд хандах, өөрийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлахад таатай үе. Хувийн амьдралдаа өөрчлөлт хийхэд бэлэн бай. Ходоод гэдэсний өвчин таныг зовоож магадгүй. Сарын дунд үед албан тушаалд ахиц гарна. Эсвэл шинэ сонирхолтой ажлын санал ирнэ. Гэр бүлийн уур амьсгалыг эерэгээр үргэлжлүүлэхийн тулд аливаа маргааныг эв зүйгээр зохицуулаарай. Эс бөгөөс хурцадмал байдал үүсч магадгүй. Татварын болон хөрөнгө оруулалтын асуудал хурдан шийдэгдэх боломжтой. Харин санаанд ороогүй ажил их зардал гаргаж мэднэ. Сарын сүүл үед өөртөө хэт итгэлтэй байдал, ноёрхуу байр суурь аливаа дотносох харилцаанд саад учруулна. Өөрийн оюун ухааны давуу чанараа хамтын ажиллагаанд саад болохоос болгоомжил. Идэвх санаачлага хэтэрвэл буруудна. Таны шинэ танилууд ажилд чинь муу нөлөө үзүүлж болзошгүй. Ямар ч үед хууль бүү зөрч. Сэжиг бүхий хүмүүсээс зайлсхий. Од эрхсийн чиг хандлага таны бие махбодын эрч хүчийг сулруулах ч сэтгэлийн тэнхээ нэмэгдэнэ. Гэр бүлийн байдал тогтвортой байна. Хайр дурлалтай учрахад тааламжтай мөч. Хайртай хосуудын харьцаа сайн байна.

Жинлүүр

Энэ сарын эхэн үед мөнгө санхүүгийн болон хувийн асуудлуудтай зэрэг нүүр тулна. Бүх л үйл ажиллагаандаа зардал төсвөө төлөвлө. Өөрийн авьяас чадварыг бүхий л түвшинд гаргавал олны өмнө гялалзаж, эсрэг хүйсийнхээ хүний сонирхлыг татах болно. Хайр дурлалын харилцаанд амжилт олно. Хайртай хүнтэйгээ муудалцсан бол эвлэрэх сайхан боломжийг бүү алд. Хүүхэд болон өндөр настай хүмүүсийн эрүүл мэндэд анхааралтай ханд. Дархлаа буурч, ханиад хатгалгаа авч магадгүй. Сарын дунд үед аз туршсан ч эрсдэлд бэлэн бай. Од эрхсийн зүгээс таны байр суурь бат бөх эсэхийг шалгана. Бизнесийн эрсдэлтэй ажилд хамтрах нөөц бололцоогоо ашиглавал зөвдөнө. Хэрэв чухал баримт бичиг дээр гарын үсэг зурах шаардлага гарвал хуулийн мэргэжилтнээс зөвлөгөө ав. Сарын сүүл рүү өөртөө хэт ачаалал бүү өг. Олон нийтийн газар болгоомжтой хянамгай яв. Санхүүгийн асуудал хэлэлцэхдээ мэргэжлийн хүний зөвлөгөөг сонсохыг зөвлөж байна. Их мөнгө шаардсан арилжаа, наймаа бүү хий. Эрүүл мэнддээ анхаар. Өвдөх магадлалтай. Хувийн ариун цэвэр, амьдралын хэмнэлдээ анхаарал тавь.

Хилэнц

Энэ сарын ажлын хэт ачааллаас болж толгой, ходоод өвдөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Архаг өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрч болзошгүй байна. Зөвхөн өөрийгөө бодолгүй бусдын хүслийг олж харах мэдрэмж сайтай байх нь чухал үе. Сарын дунд үед зөн совингоо дагавал хурц асуудал дээр азтай байх болно. Бусадтай харилцаа холбоо тогтооход тааламжтай болохыг од эрхэс зааж байна. Мөнгөний зарцуулалтаа тооцоход амар болгохын тул орлого зарлагын тэмдэглэл сайн хөтөлбөл зохино. Таны шийдвэр гаргахдаа хамтрагчтайгаа зөвлөж ярих нь бэрхшээлийг давах боломж олгоно. Сарын сүүл рүү гэнэтийн оргилуун, тайлбарлах аргагүй нөхцөл байдлууд таны хайр сэтгэлийн харьцаанд түлхэц өгнө. Гэхдээ хайр сэтгэлийн асуудлаа зүрх сэтгэлээрээ жолоодохгүй байх нь зөв. Хайр дурлалын адал явдал таныг сэтгэл хөдлөлд автуулна. Хол газраас сонирхолтой мэдээ хүлээн авна. Хувийн амьдралд өөрчлөлт гарах тул үүнд бэлэн бай. Нийгмийн байр сууриа шинэ шатанд гаргахын тулд та томоохон үсрэлт хийхээр оролдох нь чухал байна. Олон нийтийн харилцаа болон улс төрд амжилт олохын хичээж байгаа хүн аль болох зөв явахыг од эрхэс зөвлөж байна.

Нум

Сарын эхэн үед орлогын шинэ эх үүсвэр олж магадгүй. Харин мөнгөний зарцуулалтаа сайн хянаж бай. Үл ойлголцол үүсгэхгүйн тулд ойр дотны хүмүүстэйгээ нээлттэй, холбоотой бай. Таны тус дэмжлэг ойрын хүмүүст тань хэрэг болж магадгүй. Амжилтаар бусдаас ялгарч, албан тушаал өсөх боломжтой тул амрах завгүй байна. Бусадтай харьцахдаа түргэн огцом зан гаргах магадлалтай. Сарын дунд үед хуучин үйл явдлаас үлдсэн гомдлоо мартаж урагш явах хэрэгтэй гэсэн дохиог од эрхэс өгнө. Бусдыг хуурч мэхлэх үйлдэл амархан илчлэгдэх бололтой. Зоригтой шийдэмгий бас хариуцлагатай байвал амжилтад хүрнэ. Залуу нумууд хичээл сурлагатай холбоотой асуудлуудаа эртнээс шийд. Технологийн хувьсгал, хурдтай хөл нийлэхэд цагаа заваа зарцуул. Ойр дотны хүмүүсдээ анхаарал илүү хандуулж, тэднийг өөрийнхөө хувьд хичнээн чухал хүн болохыг ойлгуул. Сарын сүүл рүү хортой нөлөө үзүүлдэг хүмүүст өөрийн дотоод хэрэгт оролцох, бодол санаанд тань нөлөөлөх боломж бүү өг. Ямар нэгэн чухал шийдвэр гаргахад таагүй цаг үе. Мөнгө санхүүгийн алдагдлаас зайлах арга хайх бололтой. Хувийн амьдрал амар хялбар байхгүй. Орон байр, гэр бүлдээ хэт их мөнгө үрвэл хувийн төсвөө хэтрүүлнэ. Гэр бүлтэй хүмүүс үр хүүхдийнхээ төлөө санаа тавих хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарч дасгал сургуулилт хийхэд цаг гарга. Гэрээсээ алсад байгаа хүмүүс гэнэт өвдөх магадлалтай. Идэж буй хоол ундандаа анхааралтай ханд.

Матар

Энэ сарын эхэн үед биеийн хүчний болон сэтгэл зүйн ачааллаа тохируулахгүй бол энэ бүхэн өвчний үндэс болж болзошгүй байна. Санхүүгийнхээ асуудлыг өөрийн хүчээр шийдвэрлэхийг хичээ. Таны сэтгэл санааны бат бөх байдлыг шалгах үйл явдал тохиолдоно. Сарын дунд орчим ашиг сонирхлын ноцтой зөрчлөөс болж хамтарсан төсөл эхлэхэд саад тотгор учирч болзошгүй. Ажил хэргийн харилцаа холбоо тогтоох болон хувийн амьдралаа өөрчлөхөд санхүү, материаллаг боломж саад болно. Хүч хэрэглэхээс татгалз. Таагүй цаг үеийг ашиглан өрсөлдөгч нар таны байр суурийг эзэлж магадгүй. Энэ үед бүү сандарч мэгд. Бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Хайр дурлалын сайхан харилцаанд ээдрээтэй асуудал тулгарч болзошгүй. Гэр бүл болон эцэг эхдээ цаг гарга. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хадгалахын тулд бие биесээ магтаалын үгсээр урамшуул. Эрүүл мэндийн хувьд ханиад хатгаанаас сайн сэргийлэх хэрэгтэй. Сарын сүүл рүү чухал бизнес төслийн санал сонсож эсвэл нэр хүндтэй компаниас хамтрагч болох санал авна. Мөн орлого сайн олох гэрээнд гарын үсэг зурж магадгүй. Оюун ухаанаа хөгжүүлэхэд анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Хайр дурлалын харилцааны хүрээнд үүссэн асуудлыг амжилттай шийдэхэд хамгийн тохирох үе гэдгийг од эрхэс танд сануулж байна. Архаг хууч өвчтэй хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, эмчилгээ хийлгэ.

Хумх

Энэ сарын эхээр танд эсрэг хүйсийн хүмүүс илүү ихээр татагдана. Сайхан хайр дурлал учирвал алдахгүйн төлөө чадах бүхнээ хийгээрэй. Энэ үед хайр сэтгэлийн харьцаа нь өмнөх амьдралын нөлөөнөөс ихээхэн шалтгаална. Залуу хүмүүс амьдралыг тань өөрчлөхөд хүчтэй нөлөө үзүүлж чадахуйц хэн нэгэнтэй танилцах болно. Сарын дунд үе орчим олон хүнтэй харилцах болон наргиж цэнгэхээс татгалз. Бусдын нөлөөнд автаж болзошгүй байгаа тул болгоомжил. Энэ үед буруу ташаа мэдээлэл, андуурсан будлианаас болгоомжил. Ямар нэг өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл. Мэргэжлийн ялангуяа уран бүтээлийн чиглэлийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Сарын сүүл рүү эрүүл амьдралын хэв маяг, нойр хооллолтондоо анхаар. Гэр бүл тань найдвартай бат бөх ар тал болж чадна. Өмнөх бүтэлгүй дурлалаа мартаад өөрийгөө бүхлээр нь гэр бүлдээ зориул. Хайртай хүмүүстээ анхаарал тавьж бай. Яарсан үйлдлээс болж хөрөнгө санхүүгийн бичиг баримт бүрдүүлэхдээ алдаа гаргах эрсдэл их байна. Сайн төвлөрч чадвал ажил хэрэгт өөрийгөө бүрэн зориулах боломжтой болно. Мэргэжлийн ур чадвараа зөв гаргавал алсдаа ашигтай бизнес эрхлэх боломж олгож магадгүй. Танд ихээхэн мөнгөний хэрэгцээ гарсан ч гэлээ өөрийнхөө боломжийн хирээр л мөнгө зээлээрэй. Өр ширний асуудлаа шийдэх болон хууль шүүхийн байгууллагад хандахад сайн.

Загас

Сарын эхэн үед аливаа зөрчил маргаан, өдөөн хатгалганд бүү авт. Үзэл бодлоо энгийн байдлаар хамгаал. Ажил хэргийн түншлэлд найрсаг, чин сэтгэлийн харьцаатай бай. Хамт олон тань таныг хүндэлж, танаар бахархана. Гэр бүлийн уур амьсгал амгалан тайван, нөхөрсөг байх боловч таны буруу үйлдлээс болоод ширүүн дориун болж болно. Энэ үед өвчилбөл хар цагаан хэл ам үүссэнтэй холбоотой байна. Энэ сарын дунд үед ойр дотны танилууд, найз нөхдөөс тусламж авч магадгүй. Бусдаар өөрийгөө хүрээлүүлэн ажиллах ур ухаан танд байна. Таны эрч хүч бага зэрэг муу байвал өөрийн сэтгэлээ сэргээх зүйл хий. Бага зэрэг эмчилгээ сувилгаа хийлгэж болно. Нар, салхинд их явж, хангалттай унтаж бай. Залуу хүмүүс хэн нэгнийг хараад л дурлах магадлалтай байна. Сарын сүүл рүү асуудал үүссэн ч бүү яарч сандар. Хувийн эрх ашгаа идэвхтэй хамгаал. Үр хүүхдүүд эсвэл хайр сэтгэлтэй холбоотой асуудал толгой эргүүлнэ. Хайрын харилцаандаа бага зэрэг романтик адал явдлыг нэмснээр харилцаа холбоог бэхжүүлэхэд туслана. Эрсдэл ихтэй ажил хэрэг болон арилжаа наймаа амжилт авч ирэхгүй. Ажлын ачаалал ихтэй хүмүүс эргэн тойрныхоо янз бүрийн гомдол, хүсэлтэнд дарагдах болно. Танд энэ байдлаас гарахад хүнд байх тул дотны хүмүүсээсээ тусламж ав. Эрүүл мэндэд бас асуудал гарах магадлалтай. Өөрийн эрүүл мэнддээ анхааралтай хандаж, хийх үйлдэлдээ хянамгай бай. Өвчнөө эмчлэхийн тулд эм уухын зэрэгцээ сэтгэл санаагаа засаж цэвэрлэ.