Хүн амаа ангайж унтаж байхдаа авах ёстой хүчилтөрөгчийнхөө 20%-ийг дутуу амьсгалж байдаг.

Багаасаа буруу амьсгалаад сурчихсан хүүхдүүд шүдний гажигтай, бөгтөр, хоолойны махтай болох магадлал их бөгөөд илүү өвчлөмтгий байдаг. Харин буруу амьсгалдаг томчуудын хувьд эрүүний үе, шүдний буруу зуулт үүсэх, толгой өвдөх, шилэн хүзүү хөших зэрэг асуудлууд дагуулна.

Буруу амьсгалдаг хүмүүс яваандаа хурхирдаг болох ба хурхиралт бол цус харвах шалтгааны 70 хувь нь байдаг. Иймээс гэр бүлийхэнээ унтаж байхдаа амаа ангайж байгаа эсэхийг сайтар ажиглаарай. Энэ төрлийн зуршилыг гажиг заслын нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчлүүлэх боломжтой юм.

Анагаах ухааны доктор Г.Ганжаргал