Цар тахлын улмаас улс орны эдийн засагт тэр дундаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бизнесийн салбарынханд хүндхэн нөлөө үзүүлж байгаа.

Тодруулбал дунд давхаргынханд том цохилт болж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийн үйл ажиллагаа зогсох байдалд хүрсэн. Мөн хүнсний бараа бүтээгдэхүүн, түлш шатахуун гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний бүхий л үнэ өдөр ирэх тутам өсөж байна.
Ийм хүнд нөхцөлд өсөх биш буурлаа гэсэн таатай мэдээллийг Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулж буй “Алтан тариа” компанийн хамт олон хүргэж байна. Эднийх энэ сараас дээд болон 1-р зэргийн гурилын үнээ буулгаж байгаагаа мэдэгдлээ.
Тодруулбал “Алтан тариа” компанийн дээд гурил 1290 төгрөг, 1-р гурил 1140 төгрөгийн үнэтэй байгаа. Харин энэ удаа хямдрал үзүүлснээр дээд гурил 1200 төгрөг болж 7 хувь, 1-р гурил 1040 төгрөг болж 8.7 хувиар буураад байна.