Ардчилсан намын гишүүн Д.Монголхүүг өнгөрөгч долоо хоногт хорихоо р  болж ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хүргэсэн байдаг.


Гэтэл түүнийг хори х ыг  эсэргүүцсэн иргэд хори х ангид нэвтэрч, түүнийг булаан авч явсан талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга нь хэвлэлийн индэр дээрээс мэдэгдсэн.

Олон тэрбум төгрөгөөр баригдса н  шоронгоо с  гар нvцгэн хэдэн иргэн гэмт хэргий н  сэжигтний г  булаагаад гарчихсан гэдэг нь энэ байгууллагын чадамж хэр байгааг бэлхнээ харуулсан үйл явдал болсон юм.

Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч, тухайн өдөр ээлжинд гарч байсан алба хаагчиддаа хариуцлага тооцож, цалингийн хувьдсан байна.

Мөн үүд хаалгаа хааж, хашаанаас дотогш хүн оруулахгүйгээр хамгаалалтаа чангалжээ.

Сураг сонсох нь, Д.Монголхүүг алдсан даруйдаа ШШГЕГ-ын дарга нь хори х  ангийн удирдлагуудаа дуудаж, баахан банга хүртээсэн аж. Цаашлаад муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа дээрэлхүү гэдэг шиг энгийн муу алба хаагчдаа цалингийн хувьдаад, нүдэнд харагдсан бүхнээ загнаж зандраад өнгөрсөн бололтой.

Монгол Улсад шоронгоо с  байтугай эрүүлжүүлэ х  байрнаас хүн оргож байсан түүх байхгүй. Бүр нүдэн дээр, гар доороосоо хүнээ алдаад өгөөд явуулсан түүхэн үйл явдал ШШГЕГ-ын зуун жилийн ойн дээр тохиолоо.

Гол нь энэ явдал Монголын нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж болох юм байна гэсэн сэдэл өглөө. Хэн дуртай нь гар утсаараа дүрс бичлэг хийгээд хуулийнхныг бүр цаашилбал хаалттай хори х  ангийг хүртэл сүрдүүлж болно гэсэн итгэлтэй болж байна. Энэ хожим их сургуулийн хичээлийн жишээнд ордог нэг ичгүүртэй баримт болж үлдэнэ. Тийм болохоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиасаа хүн алдаж байвал ичиг, ичиг гээд байгаа юм.

А.Баярмаа