Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 10 настай эрэгтэй хүүхдийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал өчигдөр /2021-10-13/ оройн 22 цагийн орчимд 10 настай эрэгтэй хүүхдийг нүүрэн тус газар нь буудаж хөнөөсөн хэрэг гарсан байна. Хүү газар дээрээ нас барсан бөгөөд хүүг буудсан этгээд нь тус айлын хүргэн гэгдэх 38 настай В.Д гэгч ажээ. Тэрбээр буунаасаа сум гаргах гэж байгаад гал алдаж хүүг буудсан гэж тайлбарласан аж. Үнэхээр хүүг санаатайгаар буудсан уу гал алдаж буудсан уу гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд тодорхой болох юм.
Хэргийг одоогоор Архангай аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна.

Иймд иргэн та болзошгүй эрсдэл бүрээс өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалж, анхаарал болгоомжтой байна уу.