Өсвөр насны хүүхэд жирэмслэх тохиолдол сүүлийн жилүүдэд буурахгүй байгаа. Энэ нь хүүхэд бэлгий н боловсролгүй байх, гэр бүлийн хvчирхийлэлд өртөх зэрэг олон шалтгаантай юм.

Мэдлэггүйгээсээ, айж ичсэнээсээ болж өсвөр насны охид хохиро х тохиолдол ч гарсаар байна.

Тухайлбал, өчигдөр л гэхэд өсвөр насны жирэмсэн охин сургууль дээрээ нярайлж, хүүхдээ цонхоор шидсэ н хэрэ г гарчээ.

Хэргийг тодруулбал, 2021 оны 10-р сарын 19-ны буюу өчигдрийн 16:30 минутын орчимд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хан хэнтий цогцолборын сурагч 15 настай эмэгтэй О гэгч нь тус сургуулийн 1 давхрын 00-ын өрөөнд амаржиж хүүхдээ цонхоор гаргаж хаяжэ э .

Хаягдсан нярайн биеийн байдал хүнд байгаа бөгөөд сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Хүүхдийн эх болох 15-н настай эмэгтэй О-г олж тогтоон мөн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна.

Хэргий г тус аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.

Тиймээс өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцаж байх, бэлгий н боловсрол олгох, хамгаалах хэрэгслийн талаар зааж өгөх хэрэгтэйг анхаарна уу.