Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Иргэд эмнэлгийн үүднээс хорвоог орхиж байхад НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хариуцлагаас мултарсаар байх уу
Папарацци

Иргэд эмнэлгийн үүднээс хорвоог орхиж байхад НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хариуцлагаас мултарсаар байх уу

Эрхэм админBy Эрхэм админ10/27/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэл хот цар тахлын халдварын дэгдэлт, цаг бусаар амиа алдаж буй хүний тоо 2000 шахаж байна.

Үүнтэй зэрэгцэн бусад өвчнөөр эмнэлэгт хүргэгдсэн ч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй нас барах иргэдийн тоо нэмэгджээ.

Тухайлбал, гурван хоногийн өмнө цагдаагийн байгууллагад “Хангай хотхоны 505-р байрны 27 тоотоос СБД-ийн нэгдсэн эмнэлэгийн үүдэнд хүргэгдсэн хүн нас барсан” гэсэн мэдээлэл иржээ. Хэргийг шалгахад, талийгаач нь сүүлийн 1 жил нойр булчирхай өвчнөөр өвдөж байсан бөгөөд гэртээ Rengee гэдэг дусал хийлгэсэн аж. Улмаар реакц өгсөний улмаас эмнэлэгт хүргэгдэн очжээ. Гэвч тусламж авч амжаагүй байна. Үүнтэй яг ижилхэн хэрэг энэ сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын нэгдсэн эмнэлэгт гарчээ. Тодруулбал, иргэн 68 настай иргэн Э архины хордлоготой, таталт өгөөд Түргэн тусламжийн 103-аар хүргэгдэн тус эмнэлэгт очжээ.

Гэвч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй хорвоог орхисон байна.
Өнгөрсөн жил гаруйн хугацаанд иргэд бид цар тахалтай тэмцэх ажлыг муу зохион байгуулсан гэж Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамыг өөд, уруугүй “балбаж” ирсэн. Гэтэл нийслэл гэдэг том айлын хүн амын эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах, эмнэлгийн байгууллага, эмч ажилтнуудыг удирдан зохион байгуулах үүрэгтэй дархан эрхтэй газар бий гэдгийг түр мартжээ.

Тэр нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн эрүүл мэндийн газар. Энэ байгууллага нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмнэлзүйн стандарт, удирдамжийн хэрэгжилтийг хангахад удирдлага, мэргэжил аргазүйгээр хангах, хянах үндсэн үүрэгтэй ажилдаг агентлаг.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд есөн дүүргийн Эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Энэрэл эмнэлэг, “Амгалан”, “Хүрээ”, “Өргөө” амаржих газрууд, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Наркологийн эмнэлэг, Сэргээн засах клиникийн эмнэлэг, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв гээд тусгай мэргэжлийн төвүүд, Тосгоны Эрүүл мэндийн төвүүд, Хүүхдийн клиник сувиллууд, нийслэлийн дүүргүүдийн Өрхийн Эрүүл мэндийн төвүүд багтдаг. Дээр хэлсэнчлэн эмнэлэг, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, эмч, хүний нөөцийн боломж бололцоогоороо орон нутгаас хол илүү байгаа биз дээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газрыг Б.Бямбадорж гэх эрхэм удирддаг. Тэрбээр Нийслэлийн эрүүл мэндийн газрыг удирдаж эхэлснээс хойш нийслэлийн эрүүл мэндийн салбарт олон ноцтой алдаа гарсан ч тэрээр хариуцлага хүлээлгүй өнгөрч ирлээ.

Тухайлбал, “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай үйл явдал болж, энэ “хэрэгт” тус амаржих газрын дарга Г.Баясгалан буруудаж, ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж гаргаж байв. Мөн НЭМГ-ын харьяа “Энэрэл” эмнэлгийн гадна халдвартай иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан явдалд, НЭМГ-ийн Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Энэрэл эмнэлгийн дарга А.Амартүвшин, Яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг буруутгаж, тэднийг ажлаас нь чөлөөлж, туг тахиад л өнгөрч байв. Түүнчлэн Б.Бямбадорж дарга “Орон сууцны зоорийн давхарт амьдардаг. Сүүлийн 10 хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан” хэмээн талийгаачийн нэр төрд халдаж, олны дургүй хүргэсэн үйлдэл гаргасан.

Ийнхүү Нийслэлийн эрүүл мэндийн салбарт гарсан ноцтой алдаанаас үүдэж, хүний амь эрсэдсэн явдалд тухайн эмнэлгийн дарга, удирдлагад нь Б.Бямбадорж хариуцлага тооцож, өөрөө “уснаас хуурай” гарч байв.

“Асрагч хийж, ажлын гараагаа эхэлсэн” гэж өөрийгөө тодотгодог энэ эрхэм тусгай зөвшөөрөл, тендэрээс ашиг хонжоо харж ажилладаг гэдгийг мэдэхгүй хүн ховор. Ашиг хонжоо олсон шигээ “нийслэлийн” тодотголтой эмнэлгийн үүднээс иргэдээ хорвоогоос буцахад хүргээд байгаа нь түүний мэдрэмжгүй, менежер хийх чадваргүйг харуулаад байгаа хэрэг биш гэж үү.Нийслэлийн хүн амын эрүүл мэнд “хутганы ирэн дээр” байхад Б.Бямбадорж дарга үг дуугардаггүй, бүлх залгасан юм шиг л явсаар л байна.

Ямартаа ч, НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн ажлын гүйцэтгэлийг нь харсан ч түүнд хариуцлага тооцох цаг болсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар та анхааралдаа авна уу.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.