Уншигч та бүхэнд Монгол Улсын гавьяат жүжигчин Тогтохын Чойжилсүрэн өөд болсон таагүй мэдээг хүргэж байна. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин Тогтохын Чойжилсүрэн 1931 онд Завхан аймгийн Идэр суманд төржээ.


Бага, дунд сургууль төгсөөд элдэв ажил хийсээр 1950 онд аймгийнхаа клубт орж дуу, бүжиг, хөгжмийн тоглолтуудад оролцож явжээ. 1953 онд Ховд аймагт шилжин ирж аймгийн ХДТ-т жүжигчнээр орсон нь гавьяат жүжигчин Д.Найдан, С.Мэндээ, найруулагч Ч.Дашзэвэг нартай хамт ажиллах сайхан боломжийг олгожээ.
1960 онд Соёлын яамны шийдвэрээр Хүүхэд Залуучуудын Театрт томилогдон ирж өндөр насандаа суутал жүжигчнээр ажиллажээ.


1970 он “Улаан дарцаг” ард
1979 он “Үүрийн цолмон” Должин

1981 он “Говь Хянганд тулалдсан нь” Цэвэлмаа

1983 он “Гарьд магнай” Дондогдулам хатан

1984 он “Зарлаагүй дайны оршил” Балжир

1993 он “Бор чоно” Паажий эмгэн

1993 он “Манай цүндгэр” олны хэсэг

1994 он “Еэ еэ шар Буд” Будын эмээ

2003 он “Ээждээ л үнсүүлэхсэн” Ерөөлийн ээж


2005 он “Зугтаарай” эмгэн 2017 он “Хоёр ертөнц” эмээ

2017 он “Чингисийн хүүхдүүд” Ханд зэрэг болон “Ус дээшээ урсдаг” ОАК Цэнд эмээ, “Мөрдөгч” ОАК Сүрэн эмээ зэрэг олон кинонд эмээ, ээжийн дүрүүдийг бүтээжээ.
Жүжигчин Д.Байдий гуайтай хаан, хатан болж “-Би энэ наадмыг үзэхгүй ээ” гэж ширэв татаж байсан Чойжоо эгч маань “Үүрийн цолмон” киноны Доной баяны эхнэр Должинд мөн л Байдий гуайтай эхнэр нөхөр болж тоглосон байдаг юм.