Хэдхэн жилийн өмнө кинон дээр гардаг байсан хap тамх и н ы асуудал өдгөө монголчууд бидний ирээдүй болсон хүүхэд, залуусын хэрэглээ болж буй харамсалтай, аймшигтай мэдээллийг албаны эх сурвалж өглөө.
Хэдхэн жилийн өмнө Монгол Улс ха р та м х и тээвэрлэн дамжуулдаг улсын тоонд ордог байсан бол өдгөө хэрэглэгч орны тоонд орсон тухай мэдээлэл байна.
Үүнийг гэрчлэх хамгийн том жишээ бол ойрын хугацаанд гараад буй ха р там х и т ай холбогдох хэргүүд юм.
Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард Беларусын Брест хотын хилчид хүүхдийн тоглоом дунд нуусан ха р та м хи илрүүлсэн тухай мэдээлэл хэвлэлээр цацагдав.
Эх сурвалжийн мэдээллээр, Швейцараас Монгол руу ачаа тээж явсан Volvo машиныг Козловичи боомт дээр шалгасан байна. Машинд хүүхдийн хувцас, тоглоом, хүнс зөөж явсан ч нарийвчилсан үзлэгээр цаасанд боосон сэжигтэй зүйл илэрчээ.
Цаасанд боолттой уг зүйлийг шинжилгээнд илгээхэд “гашиш” гэх нэртэй мансууруула х төрлийн бодис гэдэг нь батлагджээ. Нийт 90 грамм жинтэй “гашиш”-ийг хураан авч, хуулийн байгууллага эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа аж.
Мөн өнгөрсөн наймдугаар сард Өмнөд Африкаас 989.2 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг өнгөрөгч наймдугаар сарын 11-нд гарав. Хэргийг цагдаагийн албан хаагчид цаг алдалгүй илрүүлж, гэмт хэрэгтнийг баривчилсан байдаг. Уг гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүргийн иргэн Э нарыг холбогдуулан шалгаж байв. Улмаар иргэн Э-г саатуулсан бөгөөд тэрбээр өмнө нь Хонгконг улсад ха р та м х и , мансууруула х бодисыг зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хори х я л эдэлж, 2020 онд суллагдан Монгол Улсад ирсэн нэгэн байсан аж. Энэ мэт хууль хяналтынханд баригдагдсан хэргүүд тоо тоймшгүй олон гарч байгааг албаныхан сэрэмжлүүлж байна.
Монгол Улсын хэмжээнд он гарсаар ха р та м хи , мансууруулах бодистой холбоотой 80 гаруй гэмт хэрэг гарсан талаар албаны эх сурвалж хэлж байна.
Дээрх хэрэгт холбогдуулан 143 хүнийг шалгаж байгаа аж. Албаныхны онцолж буйгаар ха р там х и т а й тэмцэх газрын хураан авсан бодисын хэмжээ өмнөх оноос хоёр дахин өссөн байна. Тиймээс Төр засаг үүнд анхаарлаа хандуулж хуулиа чангатгаж, эцэг эх асран хамгаалагчид нь үр хүүхэд, ач зээ нарынхаа хаана хэнтэй нөхөрлөж явааг сайтар ажиглаж байхыг хүсэе.