Тавантолгой түлш ХХК өнөөдрийн байдлаар гэрээт 284 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдан борлуулж байна. Гэрээт борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх үүднээс өнөөдөр 130 иргэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж маргаашаас 414 цэгээр түлш худалдаална.

Тиймээс иргэд борлуулалтын цэгүүдэд зориудаар хиймэл хомсдол үүсгэлгүй, өөрийн хэрэгцээт түлшээ өөрт ойрхон цэгээс худалдан авахыг зөвлөж байна. Тэрчлэн галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан яндан, зуух, пийшингийнхээ битүүмжлэлд анхаарал хандуулж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Мөн угаарын хийн мэдрэгчийнхээ хэвийн үйл ажиллагааг шалгаж эвдэрсэн болон тэжээлийн зай нь дууссан бол сольж хийгээрэй.