Драмын театрын сайхан бүсгүйчүүдийн нэг байсан жүжигчин Г.Отгонцэцэг АНУ-д мэргэжлээ дээшлүүлэн, улмаар бяцхан хүүгийн ээж болоод эх орондоо ирсэн.
Тэгвэл тэрээр өнгөрсөн таван жил АНУ-д хэрхэн сурч, амьдарч байснаа нэгэн хэвлэлд ярьжээ. Мөн хүүгийнхээ аавыг СУИС-ийн ангийн залуу биш хэмээн онцолсон байна.
Тэрээр “Америкт амьдарч байсан хүний хувьд ангийнхаа залуутай уулзаад сайхан аялж болно биздээ. Ангийн хүүхдийн хувьд, найзуудын хувьд ч тэр. Түүнээс биш гадуур яригдаад байгаа шиг ангийнхаа охины нөхрийг булaaж авч суугаад хүүхдийг нь гаргаад хаягдчихс а н юм байхгүй. Би хувийн амьдрал нөхрийнхөө талаар энд тэнд ярихыг хүсдэггүй.
Одоо хүү минь зургаан нас хүрэх гэж байна” хэмээн ярьжээ.
Мөн тэрээр төрсний дараа амьдралдаа анх удаа 70кг хүртлээ таргалж, 2 сарын хугацаанд 14 кг жин хаяж байснаа дурсан ярьсан байна.