Монголын рок попын урлагт өөрийн хүчирхэг хоолой, эршүүд хээгүй зан, хээнцэр чамин гоёл, гоолиг бие, пластик мэс заслаараа дүр төрхөө өөрчилсөн бүсгүй бол дуучин А.Хишигдалай.

Тэгвэл сүүлийн үед түүнтэй тун төстэй бүсгүй сошиалд харагдах болжээ. Энэ хүн бол Ekaterina дэлгүүрийн эзэн З.Өлзийжаргал.

Хэдэн жилийн өмнө өөрийн цахим хуудаснаа нөхрийнхөө мэдрэмжийг муулж, “Төмс Зоригоо” хэмээн хочилж явсан тэрээр өдгөө хэдийнэ олны танил болжээ.

Олны танил болохын хэрээр өөрийн гоо сайхандаа анхаарч, пластик гоо заслыг хийлгэсэн байна.

Тэрээр дуучин А.Хишигдалайтай тун төстэй харагдаж байгааг бодоход тэдний гоо сайхан нэг хүний бүтээл бололтой.