Хоймор сайхан нутгаар овоглуулж арван хүүхэдтэй өнөр өтгөн айлын хүү, удам дамжсан хүчтэн Ц.Содномдоржийн хувийн амьдралын талаар хүмүүс тэр бүр мэддэгүй. Түүний аав, ах нь үндэсний бөхөөр хичээллэдэг бөгөөд Цэдэв гуай болон том ах ч мөн сумын заан цолтой бөх аж.
Нэг үе олон бүсгүйн зүрхэнд шар ус хуруулж дуурийн дуучин Ө.Уянгатай өрх тусгаарласан талаар хэвлэл мэдээллээр шуугих болсон ч энэ нь эцэстээ эндүүрэл байж таарсан. Учир нь хоёр ч удаа амьдрал зохиогоод бүтэлгүйтсэн харцагын гэргий дуурийн дуучин Ө.Уянгын амидаа бөгөөд Ховд аймгийн харьяат бүсгүй байдаг.
Тэрээр “Аархлаа аархлаа гээд би эмэгтэй хүн рүү чанга дуугарч үзээгүй. Тэд цээжинд минь хярсан бүжин шиг санагддаг. Тэдэнгүйгээр энгэрт минь баяр жаргал үүсмээргүй бодогддог доо” гэж байсан удаатай.