Дуучин гэхээсээ илүүтэй кинонд тоглож олонд танигдсан дуучин Д.Отгонжаргал ганц бие ээж. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж урлагаа сонгосон гэх дуучин Д.Отгонжаргал хэсэгтээ МУГЖ Г.Ариунбаатартай романслаж байгаад намжсан.
“Ану хатан” түүхэн уран сайхны кинонд дуучин Д.Отгонжаргал охины хамт тоглосон. Д.Отгонжаргалын охин дөрвөн настай Э.Мөнгөншагай Галдан бошготын охин Юмчихайн дүрд тоглохдоо бусад хүүхдүүдээс илүүтэй мундаг байсан гэнэ лээ.
Ийнхүү дуучин бүсгүйг хөөрхөн охины ээж болгосон эр тун азтай. Гэвч тэрээр дуучин эхнэрээ ойлгодоггүй байжээ.
Түүнчлэн бүүр урлагаас нь хөндийрүүлдэг байсан гэнэ. Тэр нэгэн өдрөөс хойш Д.Отгонжаргал тэгэхэд л дуулахаар эрс шийдэж, Монголдоо эргэн ирсэн гэдэг. Тайзан дээр гаргадаггүй хартай нөхрөөсөө салж, эргэлт буцалтгүй урлагийн замыг сонгосон гэлцдэг.