Биеэ авч яваа байдал, эрхэмсэг донж төрхөөрөө эрчүүдийн төдийгүй бүсгүйчүүдийн анхаарлын төвд байдаг бүсгүй бол Ану буюу Ч.Уранхолбоо. Өдгөө таван охины ээж тэрээр 37 настай ч, үеийнхнээсээ 10-аад насаар залуу сайхан харагддаг. Аавынхаа зөвлөснөөр үндсэн мэргэжлээ эрхзүйч мэргэжилтэй болсон тэрээр магистрын зэргээ бизнесийн удирдлагаар дүүргэсэн гэдэг.
Харин өдгөө урлагийн сэтгэл судлалаар суралцаж буй бөгөөд АНУ-ын Менторо коллежийг онлайнаар дүүргэж байгаа аж. Түүний зорилго цаашдаа сэтгэл судлалаар доктор хамгаалах гэнэ.
Дуучин бүсгүйн хувьд охидынхоо боловсролд хэлний мэдлэгийг түлхүү эзэмшүүлэхээр Япон, Англи, Орос хэлийг заалгаж байгаа гэсэн шүү.