Мөнхийн сэдэв хайр сэтгэлийн бэлэг тэмдэг болсон “Ромео, Жульетта ” жүжиг тоглогдох бүрдээ үзэгчдэд шинэ мэдрэмж, шинэ уур амьсгалыг бэлэглэж байдаг.
Тэгвэл тус дүрийг УДЭТ-т орсон даруйдаа авч тоглосон цөөн бүсгүйчүүдийн нэг бол Г.Номуун.
Өдгөө гурван хүүгийн ээж болсон жүжигчин бүсгүйн бага наснаасаа театртай холбогдсон гэдэг. Учир нь түүний ээж театрт эмэгтэй хувцасны эрхлэгч хийдэг байжээ. Тиймээс монголын анхны Жульетта гэгддэг МУГЖ И.Одончимэгийн тоглолтыг өдөр бүр алгасалгүй үздэг байсан аж.
Түүний хувьд СУИС-ийг төгсөөд “Эмоци” продакшинд ажиллаж, уран бүтээлийн гараагаа эхэлжээ.
Тэнд ажиллаж байхдаа театрт шалгалт өгөөд орсон бөгөөд хоёр жил дагалдан жүжигчнээр ажиллаад үндсэн жүжигчин болжээ.