Дэлхийн жүдо бөхийн гялалзсан одуудын нэг, жүдогийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн хайртай тамирчин, “Рио-2016” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан улсын Гавьяат тамирчин  Г.Отгонцэцэг 28 насандаа зодог тайллаа.

Г.Отгонцэцэг 2016 оны Олимпийн хүрэл, 2017,2018 оны ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аварга, Азийн Наадмын хүрэл, Гранд слам, Гран пригийн нийт 28 медальтай дэлхийн шилдэг тамирчдын нэг билээ. Казахстаны эмэгтэй жүдочидын гранд слам, гран при ангилалын тэмцээнүүдээс авсан медалийн тоо нийлээд Г.Отгонцэцэгийн 28 медальд хүрдэггүй.

Г.Отгонцэцэгийн хувьд  жирэмсэн байхдаа корона тусч, Монголдоо амаржаад хоёрхон сар бэлтгэл хийж Олимпийн наадамд орсон юм.

Тэрбээр одоо эх орондоо Энхбаатар багшийнхаа хамт дасгалжуулагчын ажилд орж байна.