УИХ-ын гишүүн П.Анужин хоёр удаа УИХ-ын сонгуульд хөрөнгө хаяж, өрсөлдсний эцэст өнгөрсөн оны сонгуулиар парламентэд сууж чадсан.
Тэгвэл тэрээр өөрийн өрөөгөө эртний, хуучингаар дуудаж, “жижиг өрөөнд суудгийг минь хүмүүс гайхдаг” хэмээн попорчээ. Тэр ч байтугай шинэ хөшиг, сандалаа өөрөө авч ирсэн гэдгээ зарлах аж.
Тэрээр “Ажлын өрөөн дахь хуучны модон цонх. Уртхан иштэй модоор нээж хаана. Өвөл болохоор хүүхэд үеийнх шиг голд нь хөөсөнцөр, хөвөн хийж дулаалдаг, их дотно санагддаг.
Манай өрөөнд зочилсон иргэд сонгогчид ийм энгийн, жижигхэн өрөө байдаг юм уу гэж асуудаг. Төсөөлөл нь өөр байдаг бололтой. Өрөөний хаалга мөн л хуучны янзаараа. Түүх өгүүлсэн булан бүр үнэ цэнэтэй.
Өрөөгөө гэрэлтэй болгох шинэ хөшиг, суух сандлаа өөрөө авч очсон. Монгол төрийн бодлого тасрахгүй үргэлжилж ирсэн ийм эгэл өрөөнд ажлаа хийдэг билээ” гэжээ.