Өнгөрсөн амралтын өдөр АНУ-д 33 жилийн түүхтэй “Miss Asia USA” тэмцээн болж, уг тэмцээнээс Монгол Улсаа төлөөлөн оролцсон жүжигчин П.Шүүдэрцэцэг тэргүүн миссээр шалгарч, титмийн эзэн болсон.
Энэхүү миссийн тэмцээнд АНУ-д амьдарч, суралцаж байгаа ази бүсгүйчүүд эрдэм, оюун, авьяас чадвараараа өрсөлддөг билээ. Энэ жил уг тэмцээнд нийт 50 гаруй мисс оролцсон байна. Тэргүүн миссээр шалгарснаар жүжигчин П.Шүүдэрцэцэг урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлгийг хүртэж буй юм.
Тэгвэл тэрээр өнөөдөр гэр бүл, найзуудынхаа хамт АНУ-Калифорни мужийн баруун хэсэгт оршин Санта Моника арал дээр амарч зугаалж яваа аж. Тэрээр “Анх удаагаа монголоос энэ тэмцээнд төрүүллээ. Дэмжиж тусалсан бүх хүмүүстээ баярлалаа. Өнөөдрөөс гавъяаныхаа амралтыг эдэлж байна” хэмээн ярьжээ.