Сүүлийн хэд хоног хүйтний эрч чангарч, нийслэл хот цасаар бүрхлээ. Энэ өдрүүдэд автозамын хөдөлгөөн удааширч, замын түржрэл улам нэмэгдэх нь бий.

Гэтэл дүүрэг бүрд техник тоног төхөөрөмжийн хүрэлцээгүйгээс хогийн ачилтын автомашины хогийн пукер дотор суугаад гараараа давс цацаж явах үзэгдэл хэвийн мэт харагдах болжээ.

Өөрөөр хэлбэл, бүх дүүргүүд 5-6 ширхэг зориулалтын төхөөрөмжтэй гэнэ. Гэвч дүүргийн автозамд тэр давс цацдаг тоног төхөөрөмж нь хүрэлцээ муу байдгаас ийнхүү гараараа цацах тохиолдол байдгыг албаныхан хээв нэг хэлж сууна.
Бүдүүн дарга нар нь хэнд ч хэрэггүй шавар бурхныг 32 тэрбум төгрөгөөр барих тухай ярьж суухаар нийслэл, аймгийн иргэдийнхээ автозамын аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж, давс цацах, цас хусах зэрэг зориулалтын тоног төхөөрөмжийг авч ашиглалтад оруулаач ээ.

Нэг сая хүн амтай метрополис хот хэмээн нэрлэгддэг Улаанбаатар хотын бид 21-р зуунд хогийн пүкер дотор суучихсан гараараа давс цацаад явж байх гэж дээ. Даанч өрөвдөлтэй. “Бүдүүн” дарга нар асуудалд анхаарлаа хандуулаасай.