Одоогоос 10-аад жилийн өмнө “Амьдралд тавтай морил” цувралын гол дүрээр үзэгчдийн танил болж байсан жүжигчин О.Дөлгөөн хэдийнээ монголын харц булаам сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтаж, олны анхаарлыг өөртөө татах болсон.
Өдгөө 30 настай тэрээр өөрийн цахим хуудсаа сонирхолтой хэлбэрээр хөтлөх болжээ. Тэрээр өөрийнхөө хүндэлж бишэрдэг бүсгүйчүүдтэй хамт зургаа авхуулахдаа, сэтгэгдлээ харцандаа илэрхийлдэг болсон байна.
Түүний биширдэг бүсгүйчүүд бол загварын акулууд гэгддэг топ модель Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн нар. Тэдний гоёмсог зургийг сонирхуулж байна.