“Эрос” дуучин Т.Ариунаа, Сэлэнгийн бизнесмэн “Ноёд” группын захирал Буяндоржтой учирч, дуулиантайхан нэг гэртээ орсон.
Буяндорж Ариунболор гэдэг гэргийтэй, Алдар хүүтэй байсан болохоор аргагүй. Буяндоржийн авааль эхнэрээс мэндэлсэн хүү Алдар нь аав Буяндорж, дуучин Т.Ариунаатай хамт амьдрах болсон билээ. Тэдний амьдрал үе үе “донсолгоотой” байдаг.
“Ноёд” захирал Ц.Буяндоржийг үе үе авли г а эдийн засгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгадаг. Урьдчилан хорихо д саатуулагдса н нь нэг биш.
Орон гэрээ битүүмжлүү л ж , дуучин Т.Ариунаа ч унах машингүй алхаж явсан үе бий. Энэ үед МУГЖ Т.Ариунаа, Буяндоржийн том хүү Б.Алдар хоёр аргагүй л нэг гэр бүл болсноо харуулж, нэг нь аавынхаа төлөө, нөгөө нь ханийнхаа төлөө ёстой дуу нэгтэй тэмцсэн.
Нас нь 25 хүрч яваа Б.Алдар хүү дуучин Т.Ариунааг амаа олохгүй магтаж, аргагүй л нэг гэр бүл болж чаджээ гэж самсаа нь шархирсан хүн олон.
Тэгвэл тэрээр хойд ээж болох Т.Ариунаад зориулж, “Ээждээ” гэх шүлгийг тэрлэжээ.
Ээждээ
Ариухан хэвлийгээс тань төрөөгүй ч хүү чинь
Алтан дэлхийд таньтайгаа амиараа холбоотой юм шүү ээжээ
Хэвлийгээс тань унаагүй ч хүү чинь
Хэлэх ганцхан ижий минь та минь юм шүү
Зөв буруу явахад минь
Зөөллөж хүүгээ ухааруулдаг ижий минь
Зөндөөн их гомдсон ч хүүгээ үл буруутгах
Зөрүү бүхнийг минь тэгшлэх сүүн замтай ижий минь
Гэнэн томоогүй насыг минь зэмлэж биш зөвлөж хайрласан ижий минь
Гэрэл цацруулсан төрхөөрөө хүүгээ зоригжуулж итгэл бэлэглэдэг бурхан минь
Амьдралын шатанд бүдэрсэн ч хүүгээ ухаарлын хүчээр босгодог таныхаа
Ангир уургыг тань шимээгүй ч хайраар тань өссөн юм шүү хүү чинь
Зуурдын биш үүрдийн холбоотой болохоор таныгаа гэсэн хайр минь
Зуу Зуун жил өнгөрөвч мөнх юм шүү ээжээ
Нэгэн насаар нь баярлуулж таныгаа чадахгүй ч
Нэрийг тань сэвтүүлэлгүй явна гэж хүү чинь өөртөө андгайлдаг юм” гэжээ.