Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан, шинэхэн гэргийгээ танилцуулж, цахим орчинд шуугиан тарьж байсан цаг саяхан.
Тэд өдгөө олны хэл амнаас дайжиж Япон улсад гэр бүлээрээ амьдарч буй. Өөрөөсөө даруй 10-аад насаар дүү бүсгүйг эхнэрээрээ сонгосон Аса аварга сүүлийн үед огцом жин хаяж байгаагаа нуухгүй байгаа. Тэд өчигдөр Японы баячуудын цуглардаг “One night Tokyo” хүлээн авалтад оролцсон байна. Энэ хүлээн авалтад түүний үзэсгэлэнт гэргий М.Отгонцэцэг өөрийн төгс галбирыг илтгэсэн ноолууран даашинз өмссөн бол, эрхэм аварга үнэтэй брэндийн хослолоор гангарчээ.
Д.Дагвадорж ёкозүна болсон анхны монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны нэгдүгээр сард авч байв. Асашёорюү нь сүмогийн түүхэн дэх хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн, 2005 онд нэг жилийн бүх башёд (хонбашё) түрүүлсэн анхны сүмоч болсон билээ.
Сүүлийн үед аварга маань боломж л гарвал залуу эхнэрээрээ гангарах болсныг уншигч та анзаарсан байх.