Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

    05/14/2025

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

    05/14/2025

    Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

    05/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Замын-Үүдийн гаалийн байцаагчийн гэм бурууг удахгүй дэнсэлнэ
Папарацци

Замын-Үүдийн гаалийн байцаагчийн гэм бурууг удахгүй дэнсэлнэ

Эрхэм админBy Эрхэм админ11/24/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Прокурорын байгууллага энэ сарын 15-19-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 218 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 13 мэдэгдэл хүргүүлэхийн сацуу мөрдөн байцаалтын 2829 хэрэгт хяналт тавьж, 274-т нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүхэд шилжүүлсэн хэргүүд дотор авлига, албан тушаалын 10 хэрэг багтсан бөгөөд олны анхаарал татсан нь ч нэг бус байна. Тухайлбал, Замын-Үүдийн Гаалийн газрын ажилтнуудад холбогдох хэрэг үүнд багтав.
Тус газрын гаалийн улсын ахлах байцаагч Я.Очирбат албан тушаалаа урвуулж, “Гаальтай” машинуудад ачсан олон нэр төрлийн барааг шалгалгүй нэвтрүүлэхийн тулд Эрээнээс орж ирсэн автомашинуудын жолооч нараас 400 мянгаас нэг сая төгрөгийн хахууль авч, татвар бага төлүүлж нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон байна. Жишээ нь 2019 оны тавдугаар сарын 22-нд иргэн О.Билэгдэмбэрэл 97-26 ДГА улсын дугаартай “Жимбий” загварын автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ татвар бага төлүүлж хяналтын талбайгаас яаралтай гаргуулахын тулд дээрх албан тушаалтанд нэг сая төгрөг өгчээ.
Мөн Я.Очирбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт ч буруутгаж буй юм билээ. Тэрбээр хүүгийнхээ нэр дээр Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт 80 сая төгрөгөөр орон сууц, төрсөн дүүгийнхээ нэр дээр “Лексус-570” загварын автомашиныг 132 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн байхад Авлигын эсрэг хуульд заасны дагуу мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлээгүй нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ. Замын-Үүдийн Гаалийн газрын улсын ахлах байцаагч Я.Очирбаттай хамт түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдсон Б.Батпүрэв, Х.Баттулга, О.Билэгдэмбэрэл, Б.Мэндсайхан, Л.Мягмартөгс нарт яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.