Экс эхнэрээсээ өмнө нь олны танил болсон ч, болчимгүй үйлдлээрээ нэр хүндээ унагасан хүн бол Outlaw хамтлагийн дуучин Чинзориг.
Түүний экс эхнэр “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг хэдийнэ хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Харин Чинзориг амьдралд яарахгүй байгаагаа илэрхийлж, 30 насанд төрсөн охиндоо сайн аав байхыг хичээж буйгаа зарладаг.
Тэрээр нэгэн хэсэг мөрийтэй тоглоомд донтож, улмаар танил найз нөхдөөсөө их хэмжээний мөнгө залилсa н хэрэгт унаж байсан.
Шүүх цагдаагаар эрэн сурвалжлагдаж байхдаа БНСУ-ыг зорьж, тэнд амьдралаа дахин 00-ээс эхэлсэн гэдэг. Улмаар өмгөөлөгч Р.Булгамаагын тусламжтайгаар эх орондоо ирсэн даруйдаа солонгос хоолны газраа нээсэн нь чухам амжилтыг дагуулсан.
Өмнөх өр ширнээсээ нимгэлж яваа тэрээр экс эхнэртэйгээ эргэж нийлэх гэсэн ч, өнөөх нь хүлээж аваагүй. Чинзориг амьдралд алдсан бүрхнээсээ ухаарал авч, өөрийгөө бүрэн өөрчилж байгаагаа сошиалаар илэрхийлдэг.
Тэгвэл тэрээр тамxинаас татгалзсан байна. Энэ тухайгаа “Тамxинaас гарсан чинь хоолны дуршил эрс нэмэгдээд, жин нэмэх шинжтэй байна шүү. +100 кг жинтэй болчихвол, уучлах уу та нар намайг” гэжээ.