Маргааш Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын 19 уран бүтээлч төрийн дээд цол, одон медалиар шагнуулж байна.
Тэр дундаа Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарыг Хөдөлмөрийн баатар,
Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг Ардын жүжигчин цол хүртээх талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тус театрын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор, Жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарыг “Гавьяат жүжигчин” цолоор, УБХ-ийн дарга, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарыг “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор шагнуулжээ.
Өөрөөр хэлбэл, энэ өдөр УДЭТ-аас хоёр хөдөлмөрийн баатар ,нэг ардын жүжигчин, дөрвөн гавъяат, хоёр Сүхбаатарын одонт бүтээлчид төрөн гарлаа.