“Драмын дөрөв” нэрээрээ алдаршаж, УДЭТ-ын тайзыг донсолгож явсан шижигнэсэн дөрвөн залуус өдгөө кино урлагийн салбарт өөр, өөрийн гэсэн орон зайг эзэлж, хувийн карьераа тун амжилттай хөгжүүлж яваа. Жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар ар араасаа МУГЖ цол тэмдгээр энгэрээ цоолуулсан бол найруурагч “Пара” Н.Наранбаатар Урлагийн гавъяат зүтгэлтэн болсон цаг жил орчмын өмнө.

“Драмын дөрөв”-өөс жүжигчин Г.Эрдэнэбилэг гангаараа гавъяатгүй үлджээ. Тэрээр УДЭТ-аас хэдэн жилийн өмнө өрх тусгаарлаж, дэлгэцийн уран бүтээлд хүч үзэх болсон. Олон улсын кино наадмуудад нэрээ гаргах болсон түүнийг удахгүй Төр “үнсэх” биз ээ.


За тэр ч яах уу, найруулагч Н.Наранбаатар туйлын дэгжин нэгэн. Анх олонд танигдаж байхдаа 6 хүүхдийн аав гэдгээрээ бахархаж ярьдаг байсан түүний хүүхнүүд эхнээсээ нас биед хүрчээ. Тэр хэрээр амьдралын ачаа нь хөнгөрч яваа найруулагч Н.Наранбаатар үндэсний брэндийн ноолууран цамц, Дархан нэхийгээр гангарах болсон болжээ. Түүнийг олны өмнө цэвэр цэмцгэр, ганган хээнцэр явуулахад гэргий Гантуяагийн оролцоо их гэдэг нь мэдээж.


Ямартаа ч, “Пара” Н.Наранбаатар театрынхаа ерөнхий найруулагчаар ажиллан дэлхийн болон Монголын сор болсон зохиол, жүжгүүдийг тайзнаа амилуулж яваа чадварлаг нэгэн. Тэрээр 2014 онд Төрийн соёрхол шагналын эзэн болж, авьяас чадвар, олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлж байсан бол 2021 оны эхээр МУУГЗ цол тэмдэгээр энгэрээ мялааж байсан юм.


Н.Наранбаатар тайз, дэлгэцийн урлагт арав гаруй жил зүтгэхдээ “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, “Саран хөхөө” жүжгийн номч түшмэл Дарма, “Атга нөж”-ийн Жамуха, “Харц хатан”-ы Ёндон зэрэг дүр бүтээжээ. “Надаар тоглосон хайр”, “Бооцоо”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Тэнгэрийн хүү”, “Үл таних эмэгтэй”, хамгийн сүүлд “Зүүдэнд ч оромгүй явдал” гээд олон хит бүтээлийн эзэн. Харин чадварлаг найруулагч болохоо “Гамлет” жүжгээр харуулсан бол “Тэнгэрийн хүү”, “Тамгагүй төр” гээд олны талархал хүлээсэн бүтээлийг мөн л Пара найруулагч тайзнаа тавьсан юм.m