Амжилттай яваа эр хүний ар талд эгэл бус эмэгтэй хүн нуугдаж байдаг гэдэг. УДЭТ-ын нүүр царай болсон Ц.Цэрэнболд хилийн чанадад хэд хэдэн кинонд тоглож чансаагаа гайхуулсан чадварлаг жүжигчин.


“Цахиур Төмөр” мэт дуу хоолой, дүр төрхөөрөө олон ч бүсгүйчүүдийн нууцхан мөрөөдөл болж, “тэр сайхан ноён нуруутай эр хүний ард ямар азтай эмэгтэй нь байдаг бол?” гэсэн цагаахан атаархал олны дунд яригддаг байсан цаг саяхан. Эхнэрээ тэр бүл олны өмнө ил гаргаад байдаггүй тэрээр өнөөдөр Төрийн ордны гадна хайртай гэргийтэйгээ цэцгийн баглаа барьсаар “хөтлөлцөн” иржээ.
Тэд өнөөдөр УДЭТ-аас төрөн гарч буй шинэ Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Гавъяатуудыг угтан авч байгаа нь энэ юм.
Жүжигчин Ц.Цэрэнболдыг хэн ч танихгүй байхаас эхлэн алдар, амжилтын оргилд хүрсэн авьяаслаг жүжигчин хүртэл дэмжсэн бүсгүй бол гэргий Д.Бямбажав юм.
Өдгөө хүү, охин хоёртой тэгш дүүрэн айл болсон Ц.Цэрэнболдын гэргийг олонхи дуу цөөтэй даруухан, халамжтай гэж тодорхойлдог юм билээ.


Харин алтны дэргэдэх гууль шарлана гэдгээр Ц.Цэрэнболд одоогоос хоёр жилийн өмнө “2000” түүхэн уран сайхны кинонд гэргий Д.Бямбажавын хамт тоглож байсан юм. Тус кинонд жүжигчин Ц.Цэрэнболд түүхэн киноны гол дүр Энхтайван гэгч залуугийн дүрд тоглосон бол гэргий нь Борын ээжийн дүрд тоглож байсныг уншигч танд дуулгая.