ЮНЕСКО болон Дэлхийн театрын урлагийн холбооноос хамтран зохион байгуулсан тэмцээнд 2014 онд хамгийн дээд шагнал болох Гран При хүртэж явсан жүжигчин бол Ц.Баясгалан.

Үүнээс хойш моно жүжгийн төрлийг хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн тэрээр монголын анхны “Ану хатан”. Тэрээр зохиолч Шүүдэрцэцэгийн “Ану хатан” зохиолыг анх тайзнаа буулгахад гол дүрд нь тоглож явсан. Гэвч уран сайхны кино болгоход, хөгшин гэдгээрээ нас, зүсээрээ гологдож явснаа тэрээр нуудаггүй.


Монголын моно жүжгийн төрөлд үнэтэй хувь нэмэр оруулсан түүнийг өнөөдөр Төр үнэлж, Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор энгэрийг нь цоолжээ.