LUMINO хамтлагийн дуучин Б.Батхишиг буюу Бажи, Спортын хөтлөгч продюсер Б.Ялалт нар 15 жил тасралтгүй найзалж, нөхөрлөж байгаа бөгөөд хоёр жилийн өмнөөс Youtube хуудаснаа “Baji&Yalalt” влог хийснээр олон нийтийн үзэх дуртай контент болсон билээ.
Энэхүү контентын цаана зураг авалтын групп ажилласнаар нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон ажилладаг байна. Хэрвээ та бүхэн энэхүү контентыг үздэг бол Хуягаа гэх эрхмийг танина гэдэгт бид эргэлзэхгүй байна. Хуягаа нь энэхүү контентын ерөнхий продюсер бөгөөд арын албаны бүхий л ажлыг амжуулдаг.
Урлаг спортынхон дундаа Хуягаа гэх энэ залуу нэлээд нэр нүүртэй, хүн чанартайгаараа гайхагддаг нэгэн. Тиймээс хоёр найзынхаа буянаар бараг л “од” болсон түүний гэрэл зурагтай танилцая.