Одоогоос 15 жилийн өмнө хөөрхөн царай, гоо үзэсгэлэнгээрээ гайхагддаг байсан мисс Ч.Содтуяа, өөрийн шавь загвар өмсөгч А.Чингүүнтэй амьдарч С.Содонгоо охиноо төрүүлсэн билээ.

Охиныхоо ааваас даруй 4 насаар эгч мисс бүсгүй А.Чингүүний сархад, хүүхэмсэг занг тэвчилгүй хоёр тийш болсон. А.Чингүүн С.Содтуяагаас салав уу, үгүй юу “Их засаг”-ийн Ням-Осорын охин Н.Ундралтай амрагласан гэдэг.

Энэ бүхнийг Ч.Содтуяа тухайн үеийн шар хэвлэлүүдэд ярьж, ёстой л сенсаци дэгдээж байв. Ингэснээр А.Чингүн, Н.Ундрал хоёрын хамтын амьдрал шулуудсан гэдэг. Мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа охиноо өсгөн удтал ганцаар амьдарсны эцэст Сан Франциско хотод суух Э.Галбадралыг даган АНУ руу явсан.

 

Одоо охин, ээж хоёртойгоо АНУ-д суурьшсан. Загвар өмсөгч аав, мисс ээжийн охин С.Содонгоо 13 нас хүрч байгаа ч үе тэнгийнхнээсээ өндөр, сурахын хажуугаар фото модель чиглэлээр ажиллаж байна.