Өдгөө Тайландад аялж, амарч яваа олны танил хүмүүс бол хөтлөгч Санжаа, “Учиртай урилга”-ын Учрал, Укагийн дүү Уранзаяа нар. Хамт олон найзуудаараа аялж яваа тэдний аялал маргааш дуусч, эх орондоо ирнэ.
Өөрсдийн цахим хуудаснаа аяллын сонин хачнаа сонирхуулж яваа тэд өчигдөр Black Friday-ын өдрүүдтэй “таарч”, брэнд хувцасны дэлгүүрээс худалдан авалт хийж буйгаа зарласан. Бас болоогүй тэднээс “сийрэг толгойтой” гэгддэг Санжаа онлайнаар хүмүүсээс захиалга аваад амжина лээ.
Түүний хувьд энэхүү аялалаа өөрийнхөө үүсгэн байгуулсан компаниараа дамжуулан хийж буй. Өөрийн хүсэл сонирхол, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зорилгынхоо дагуу хоёр жилийн өмнө тус аялалын компаниа нээсэн ч, ковидын улмаас доривтой үйл ажиллагаа явуулаагүй аж. Харин анхны аялалдаа өөрийнхөө найз нөхөдтэй ийнхүү аялжээ.
Санжаагийн хувьд 2020 оны зун удтал үерхсэн загвар өмсөгч найз бүсгүйгээсээ дуулиантай салж, хамтын амьдралдаа цэг тавьсан. Тэрээр “37-р точка” киноны шинэ од Ц.Номинтой болзож явахдаа найз бүсгүйдээ үйлдэл дээр нь баригдаж, тэр нь Санжаа, Номин хоёрыг “сошиал од” болгоод амжсан.