Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан улсын болон орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Орхон аймгийн 36 иргэнийг Монгол Улсын Төрийн дээд одон, медалиар шагналаа. УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал нар гардуулан өглөө.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 7, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, Цэргийн гавьяаны одонгоор 2, Алтан гадас одонгоор 18, Цэргийн хүндэт медалиар 2, Салбарын тэргүүний шагналаар 2 хүн шагнагдалаа.