“Бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэг. Харамсалтай нь, Э.Оюунболдын хувьд нэг алдаагаа хоёр давтсанаар найман жил барилдах эрхээ хасуулж, цолоо хураалгалаа. Ингэснээр түүний үндэсний бөхийн салбарт явах замнал дуусч байх шиг.
Өдгөө 28 настай тэрбээр хамгийн багадаа найман жилээр барилдах эрхээ хасуулбал төрийн наадамд дахин түрүүлэх боломж бараг л үгүй болно.
Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нутаг нэгт дүү, өөрийн гарын шавь нарын нэг Э.Оюунболдын допингийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Наадмын дараахан Э.Оюунболдтой нэг таарсан. Түүнээс хойш огт холбоогүй байгаа. Допингийн асуудал дэгдсэнээс хойш нэг ч удаа уулзаагүй. Холбоо бариагүй” гэж дахин дахин онцолж байсан.
Мөн тэрбээр “Э.Оюунболдыг төлөөлөөд өөр багш ярьж байгаа. Би тэр үхнийг нь танихгүй юм билээ” гэсэн юм.
Б.Бат-Эрдэнэ гишүүн Үндэсний их баяр наадамд Э.Оюунболдыг түрүүлсний дараахан хамт зургаа авахуулан, нүүр хуудсандаа байршуулж, “Миний шавь” хэмээн тодотгож байв. Гэвч допингийн асуудал дэгдэмц шавиа “өөрөөсөө түлхэж” байсан нь тун хачирхалтай.