Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэр дэвшсэн ч тусыг эс олсон. Сонгуулиас өмнө тэрээр мэр сэр монгол эмэгтэйчүүдийн төлөө дуугардаг байсан ч, сонгуулийн дараагаар “амаа жимийсэн”.
Өдгөө хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн өмнөөс үг дуугарахаа больсон тэрээр гадаадад явж гахай шувууны мах идэж, тогос шиг гоёж тормолзон балет дуурь үзсэн шигээ тансаглаж яваа харагдах болж.
Харин тэрээр өчигдөр МАН-ын Их хуралд ийнхүү зочлон иржээ. Түүний хувийн амьдралыг сонирхвол, “Сүнс” хамтлагийн дуучин залуутай гэр бүл болсон гэдэг. Тэрээр 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөөд 20 хэдхэн настайдаа Монголын сонины холбоо (МСХ)-ны гүйцэтгэх захирлаар томилогдож байсан гэдэг.