Чанга хөхнийхөө нууцыг дэлгэж явсан П.Анужин гишүүн арай л даруухан болоо юуМонголын парламентэд П.Анужин гэх зөв хоололтын багш, “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгч явсан бүсгүй төр түшилцэж буй.
Анх улс орж ирэхдээ нийтийн эрүүл мэнд, эрүүл хоол хүнсний талаар ярьж гарч ирсэн тэрээр өдгөө тун даруухан болжээ. Уг төрд орж ирэхээс өмнө хувийн амьдрал, амрагийн явдлаараа намтар цуглуулсан тэрээр өдгөө 42 нас хүрч, дөрвөн хүүхэд төрүүлэн “Алдарт эх” болсон.
Нэгэн цагт “Авьяаслаг Монголчууд” шоуг хөтөлж байх үедээ хөхөө ил гаргасан хувцас өмссөн нь багагүй шуугиан дэгдээж байв. Тухайн үед тэрээр гурван хүүхдийн ээж байсан бөгөөд хөхөө хэрхэн залуу, сайхан чигээр нь хадгалан үлдсэн туршлагаа хуваалцсан удаатай.
Түүний туршлагыг эргэн сануулахад “Хүүхдүүдээ бүгдийг нь нэг нас хүртэл нь хөхөөрөө хооллосон гэх тэрбээр бүсгүйчүүдэд хандан “Шүршүүрт орсныхоо дараа хүв хүйтэн усаар бүх биеэ шүршээд гарч байгаарай! Зүгээр дадуулаад л үз. Халуун, хүйтэн усанд зөв горимоор ээлжлэн ороход, арьс чангарч, уян болж, циллюлит устаж, жин хасаж, хамгийн чухал нь дархлаа сайжирдаг! Нууц нь энэ. Нэмээд жижигхээн нууц нь эрдсийг маш сайн авч байх хэрэгтэй!
Хүний бие дэх эрдсийн тэнцвэр сайн байснаар булчингийн агшилт, үйл ажиллагаа сайжирч, төрсөн ч төрөөгүй мэт хэвлийтэй, бас өнөө яриа дэгдээсэн “нөхдүүд”-тэй байж болдог билээ” хэмээн цахим хуудаснаа бичиж байсан билээ.