Нийгмийн дуу хоолой болж, олны хайр хүндэтгэлийг хүлээдэг бүсгүй бол Нара буюу М.Нарантуяа. Өдгөө 38 настай тэрээр айлын хоёр дахь охин юм.
Аав ээжийнхээ нэрийг аль болох өндөрт өргөж явах хүсэлтэй тэрээр аав ээжийнхээ зургаар цахим хуудсаа чимэх дуртай.
Энэ удаад ч тэрээр “хөөрхөн” аав ээжийнхээ зургийг дэлгэж, “Миний сайхан ижий аав хоёрыг минь хар л даа. Күэдооо, ийм сайхан эж ааваас төрсөн охин шүү дээ.
60н настнуудыг өнгөлнө гэжуга. Ээжийгээ баярт нь будаж янзлаад аав бол хэзээд жентлемен байдаг даа” хэмээн бичжээ.
Иргэн Мөнхтөрийнх таван хүүхэдтэй. Тэдний хоёр дахь охин нь та бидний танил Нара. Ерээд оны “салхи”-нд урд хормойгоороо хойд хормойгоо дүүргэж таван хүүхдээ бүгдийг нь гадаадад боловсрол эзэмшүүлсэн гэж байгаа. Тэдний гурав нь өдгөө эх орондоо амьдардаг бол хоёр нь гадаадад амьдардаг гэдэг.
Нара бүсгүйн хувьд ч 2000 оны дундуур Японд мэргэжлийн дуучнаар төгсөж ирээд, гоо үзэсгэлэн, хэрэглээгээрээ монголын рок попынхны “амыг ангайлгаж” явсан түүхтэй нэгэн.