Өнгөрсөн 2020 оны сонгуулийн дуулиантай нэр дэвшигчдийн нэг бол “МТ” группын тэргүүн хатагтай Б.Пунсалмаа байв. Тэрээр СХД-т АН-аас нэр дэвшихдээ “Гудамж болгоны эх дээр худаг тавина” хэмээн хэлсэн нь түүнийг “Худаг” хочтой болгоход хүргэсэн.
Гэр хорооллын хөгжлийг худгаар хэмжиж явсан энэ бүсгүй монголын савангийн зах зээлийг эзэмшихээр “Mongol made” нэртэй саван үйлдвэрлэж эхэлнэ гэнэ шүү. Тэрээр энэ төслөөрөө 1000 эмэгтэйг ажлын байртай болгохоор зорьж буй бөгөөд савангийн 100 цех байгуулж, 21 аймаг 9 дүүрэгт байгуулахаар зорьж байгаа аж. Тус савангийн уриа нь “Монгол тосоор монгол эмэгтэйчүүд бүтээв” гэх ба ширхэг саван бүрээс ажилтнууддаа 200 төгрөгийн цалин өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ лээ.
Ямартаа ч, амьдрал мэддэггүй баян бүсгүй хэмээн цоллуулж явсан тэрээр шинэ салбарт ханцуй шамлан орох нээ.