УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг “Монос”-ын гэдгээр нь алдахгүй. УИХ-ын гишүүн байхдаа Төрийн ордонд “шоу”-даж явсан бичлэг нь цацагдснаар түүний улс төрийн карьер дууссан гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл тэрээр сүүлийн үед хүлэмжийн цэцэг тарьж, “Цэцэгчний хүслэн” дууг аялсан шигээ амьдрах болсон гэнэ шүү.
Хөл хориотой өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэхүү санаагаа олсон бөгөөд үүнийхээ хажуугаар хүлэмжиндээ нарийн ногоо, салат навч тарьж ойр дотныхоны нарийн ногоогоор хангадаг болсон гэнэ.
Түүний “Монгол флора” цэцгийн хүлэмжинд маш олон төрлийн цэцэг ургадаг бөгөөд энэ цэцгээ дэлгүүрүүдэд борлуулдаг гэсэн.