“Шарк танк” нэвтрүүлгийн хоёр дугаар улиралд оролцож нийгэмд “бүүм” тарьсан хосууд бол Б.Батбилэг, Г.Дэлгэрнасан нар. Тэд орон нутагт 0.07 га газрыг худалдан авч, халаалт бүхий 100 м.кв хүртэл хэмжээтэй амины орон сууцыг бариад буцаан худалдах бизнес эрхэлдэг.

Хосууд 70 сая төгрөгийн санхүүжилт хүсэж, компанийнхаа 20 хувийг санал болгосон. Хүссэндээ ч хүрсэн. Б.Батбилэгийн туулсан хүнд амьдрал Д.Энхтүвшин, Г.Амартүвшин тэргүүтэй шаркуудыг уйлуулж, сэтгэлийн утсыг нь хөндсөн. Уярал хайлал дунд өнгөрсөн, тэдний оролцсон дугаар. Нэвтрүүлэг цацагдсанаас урт биш хугацааны дараа Б.Батбилэгийн гэр бүл анхны байшингаа амжилттай барилаа гэсэн мэдээлэл түгж байв.

Харин өчигдөр “Тохилог сууц”-ын хосууд УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй уулзаж, захиалгаа дийлэхгүй болсон тул 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлыг бий болгосон тухайгаа өгүүлжээ.