Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан билээ. Э.Энхбат начин ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад Өмнөд Солонгосыг зорьсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн бөгөөд тэрбээр ухаан ороогүй хэвээр байгаа билээ. Э.Энхбат начин одоогоор Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Монгол Улсын начин Э.Энхбатыг зодсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярын шүүх хурлын тов гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан үатны шүүхэд 2021.12.23-ны өдөр Н.Түвшинбаярын урьдчилсан шүүх хурал товлогдоод байна. Уг шүүх хурлаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсвэл Н.Түвшинбаярын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх гэм буруугийн шүүх хурлыг товлох юм.

Яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 11.1.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Уг зүйл ангиар хэрвээ шүүхээс Н.Түвшинбаярыг гэм буруутай гэж үзэн ял оноох бол   таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр байна.

Урьдчилсан хэлэлцүүлгээр хэрхэн шийдэх талаар бид мэдээлсээр байх болно.