Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Ажилгүй” нууц тэрбумтан Эдуард Сүрэн Монголын шүүхийг удаа дараа үл хүндэтгэв
Папарацци

“Ажилгүй” нууц тэрбумтан Эдуард Сүрэн Монголын шүүхийг удаа дараа үл хүндэтгэв

Эрхэм админBy Эрхэм админ12/20/2021Updated:12/21/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Алтжин групп компанийн ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн, Жаст групп компанийн захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, тус үйлдвэрийн Худалдааны хэлтсийн дарга асан Г.Амарбат нарт холбогдох хэргийг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэх байсан.


Гэвч шүүгдэгч Г.Алтан биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням өөр шүүх хуралдаан давхарджээ. Тиймээс шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл тус шүүх хуралд ирсэн Г.Алтангийн хүү Эдуард Сүрэн Монголын шүүхийг үл хүндэтгэсэн байдлыг удаа дараа гаргажээ. Тодруулбал, шүүгчийн асуултад босож зогсоод хариулах ёстой байтал суугаагаараа хариулж байгаа харагдсан.

Мөн энэ удаагийн шүүх хурлаас гадна өмнөх хурлуудад оролцохдоо хувцаслалтдаа үл анхааран, “эмх замбараагүй” чөлөөт хувцаслалттай оролцож буй нь хөндлөнгийн ажиглагч нарын анхаарлыг татжээ. Түүний энэхүү үйлдлүүд нь Монголын шүүхийн байгууллагыг үл хүндэтгэсэн хэлбэр хэмээн үзэж буйг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Эдуард Сүрэн гэж хэн бэ?


Эдуард Сүрэн нь “Алтжин”-гийн гэх нэрээр олны танил болсон Г.Алтангийн ууган хүү бөгөөд түүний аав нь Эдуард гэх Герман эр аж. Тэрбээр АУИС-д багшилдаг байжээ. Э.Сүрэн өдгөө Монголд ямар бизнес эрхэлж, хэрхэн амьдардаг нь тодорхойгүй ч, “Эдуард” гэх бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниа удирддаг гэх мэдээлэл байдаг.
Тэрбээр 1984 оны арванхоёрдугаар сарын 6-нд төрсөн юм байна. Эндээс харвал тэрбээр 50 тэрбум, одоогийн ханшаар 64 тэрбум төгрөг бусдад зээлүүлэхдээ дөнгөж 25 настай байсан болж таарч байна. Тухайн үед түүний нэр дээрх “Эдуард” ХХК үүсгэн байгуулагдаагүй байсныг эх сурвалж дурдсан юм. Э.Сүрэн 32 сая ам.доллараа “Жаст”-ын Ш.Батхүүд сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлсэн хэмээж байгаа аж. Энэ тухайгаа “Миний “Хадгаламж” банкинд хадгалуулж байсан 32 сая ам.долларыг “Жаст” группийн захирал Ш.Батхүү сарын 2.5 хувийн хүүтэй зээлэх хүсэлт тавьсны дагуу би зээлүүлсэн. Зээлийн хүүнд нийт 24 тэрбум төгрөг төлсөн боловч үндсэн зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй. Тиймээс Төрийн банкныхан миний хохирлыг барагдуулж өгнө үү” хэмээн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бичсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл, түүний зээлсэн 51 тэрбум төгрөг 76 орчим болж өсөөд, зээлийн хүүгийн төлбөр болох 24 тэрбум төгрөгөө аль хэдийнэ авчихсан гэсэн үг.
Нэгэн цагт Г.Алтангийн экс нөхөр С.Жамъянсүрэн хэдэн жилийн өмнө “Г.Алтангийн том хүү Сүрэнгийн нэр дээр их хэмжээний мөнгө бий. Тэр 26 тэрбум төгрөгөө “Зоос” банкнаас татахад тэр банк хүнд байдалд ороод дампуурлаа. Мөн “Монгол шуудан” банкинд байгаа 24 тэрбум төгрөгөө татсан боловч тус банкны захирал өндөр албан тушаалтан байдаг учир дампуураагүй бизнесгүй залууд зөвхөн ээж нь ийм их хэмжээний мөнгийг хаанаас бий болгож, өгсөн байж болох вэ гэдэг нь хачирхалтай.


Хамгийн сонирхолтой нь Сүхбаатар дүүргийн шүүхээс Э.Сүрэнгийн ажилгүй гэх хорооны тодорхойлолтыг нийтэд ил болгож байсан түүхтэй.

сонин хачин шар мэдээ энтертайнмент
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.