Нэгэн цаг үед залуусыг байлдан дагуулж, охидын сэтгэл зүрхийг булааж байсан хамтлаг бол “Outlaw”.
Хип хоп хэмнэлийг уянгын аялгуутай хослуулдаг тэд өдгөө бүгд гэр бүл зохиож, эцэг хүний үүргийг хүлээсэн том эрчүүд болсон. Тэдний дундаас хувийн амьдралаараа хамгийн алдартай нь Чинзо. Тэрээр хэдэн жилийн өмнө “Эмоци” хамтлагийн жүжигчин Ариукатай эхнэр, нөхрийн харилцаа үүсгэж хамтран амьдарсан ч мөрийтэй тоглоомонд орсны улмаас эхнэртэй хаягдсан.
Тэдний харилцаа төгсөх болсон шалтгаан нь бас бус өрийн дарамтаас болсон гэдэг. Өдгөө экс эхнэр Ариука нь урлагт цахиур хагалж, гялалзах болсон бол Чинзо солонгос хоолны бизнест ханцуй шамлан орсон. Тэрээр хоолны бизнесээрээ бүр өр ширээ дарсан бөгөөд цаашдын амьдралынхаа баталгааг ч хадгаламж руугаа хийх болсон гэнэ лээ.
Хувийн амьдрал, бизнесээ цэгцэлсэн тэрээр өдгөө урлагт эргэн ирээд байна.