Монголын парламентийн хамгийн “цуутай” гишүүдийн нэг бол П.Анужин. Эхээсээ хоёулаа тэрээр хойд аавыгаа төрсөн аав мэт хайрладаг гэдгээ нуудаггүй.
Тэгвэл түүний дүү П.Баясал өөрийн цахим хуудаснаа аавынхаа талаар “Эр хүн сайн гэргийтэй учирч зүгийг олж, бүсгүй хүн сайн эртэй учирч зүсийг олдог гэдэг. Бидэн дөрөв урд олон амьдралын буянаар биесээ олж нэгссэн амь бүл.
Ээжийн минь зүсийг өнгөлж
Эгчийн минь ухааныг өнгөлж
Энэ биений минь урыг шагласан
Эцэг тэнгэр тандаа талархлаа.
Аавын минь ажил хөдөлмөрийг, алмаас эрдэнэ мэт оюуныг нь хамт олон, шавь нар нь тодотгон төр засаг маань бататган дархалсан сайхан өдөр байлаа.
НАР ГАРАВ” гэжээ.