Хошин урлагийн “Эмоци” хамтлагийн захирал Д.Түвшинтөр буюу Төөтөө хэзээнээс үзэгчдийн хайртай уран бүтээлч билээ.
Авъяас чадвараараа үеийнхэн дундаа ялгардаг тэрээр 40 гаруй насандаа гадаад төрхөндөө өөрчлөлт хийж, “залуужжээ”.
Тэрээр шинэ уран бүтээлдээ зориулж ийнхүү гадаад төрхөндөө зоригтой өөрчлөлт хийсэн бөгөөд үүндээ ч сэтгэл хангалуун байгаа гэнэ лээ.
Түүний уран бүтээл хэзээд үзэгчдэд ил байдаг. Харин хувийн амьдралаа ихээхэн нууцалддаг. Төөтөөгийн хувьд амьдрал эрт зохиосон бөгөөд нэгдүгээр курст байхдаа аав болж байжээ. Эхнэртэйгээ арван жилд байхаасаа л үерхэж найзалсан гэх ба түүний эхнэр
Туулмаа хүнсний технологийн инженер мэргэжилтэй. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй ажээ.